Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглолоо
2018-01-25

 

Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас хориглолоо. Мөн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон байна.

 

Цаашид хурдан морины уралдаан зохион байгуулахдаа унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, гарч болох эрсдэлээс сэргийлэхийг холбогдох Засаг дарга, Хурдан морины салбар хороодын дарга, Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн нарт үүрэг болгов.

 

Хурдан морины эзэн, уяачдын үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор унаач хүүхдийн ослын даатгалтай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзэв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
5-р сарын 1 хүртэл хурдан морийг хүүхдээр унуулахгүй гэж шийдээчээ.Хэнийг хуураад байгаа юм бэ.Ийм утгагүй шийдвэр бүү гарга морь унаад явж байгаа хүүхдийг 12 юмуу13тайг яаж ялгах юм балай юм хийж байх юм
2018-01-27
Зочин:
Malnuud malaa uralduulnuu
2018-01-26
Зочин:
Зүйтэй. Цаашид хүүхэд биш, тусгайлан бэлдсэн жокей буюу морь унагчтай болгох хэрэгтэй.
2018-01-25
Иргэн:
Ийм хоёрын хооронд шийдвэр гаргасан Шадар сайд огцорвол таарна?!?!?!
2018-01-25
Зочин:
Харин өвлийн уралдаанд 12 наснаас дээш хүүхэд унж болно гэсэн юм байна. Энэ бол бүрэн хориглоогүй, олон түмнийг хуурсан, МСУХ-ы заль. Цагаан сарын дараа нөгөө олон бооцот уралдаанууд хэвийн явдагаар явагдна гэсэн үг.
2018-01-25
Зочин:
Харин өвлийн уралдаанд 12 наснаас дээш хүүхэд унж болно гэсэн юм байна. Энэ бол бүрэн хориглоогүй, олон түмнийг хуурсан, МСУХ-ы заль. Цагаан сарын дараа нөгөө олон бооцот уралдаанууд хэвийн явдагаар явагдна гэсэн үг.
2018-01-25
Болдбаатар:
Уяачид гэж манай ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэй . ЗГ-ын энэ шийдвэр хэрэгжих болов уу даа. Харж л байя. Энэ засаг ч шийдвэрээ эргэж харах дуртай л ЗГ даа
2018-01-25
Зочин:
saykhan khudlaa shiidwer gargalaa daa . uwliin uraldaanyg khorigloloo genee , ard olnyg mal geji bodoji dee , uwliin uraldaand chini tsagaan saraas khoyshikh uraldaan orno shuu dee , tegeed bas khawryn terguun saryn uraldaan geed zaachikhajee
2018-01-25