Кливлэнд Кавалерс гарааны бүрэлдэхүүнээ өөрчиллөө
2018-01-26

 

Кливлэнд Кавалерс багийн дасгалжуулагч Тайрон Лью багийнхаа гарааны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа. Сүүлийн тоглолтуудад багийн амжилт тааруу байгаа учраас түүний байр суурь ганхаад байсан юм. Ямар нэгэн өөрчлөлт хэрэгтэй гэдэг  нь ойлгомжтой байсан. Тэгвэл төвийн тоглогч Тристан Томпсонг төвийн байрлалд гаргаж, Жэй Краудэрийг сэлгээнээс тоглуулах шийдвэр гаргажээ.

 

Энэ бүрэлдэхүүний өөрчлөлт Индиана Пэйсэрс багийн эсрэг хийх тоглолтоос эхэлж хэрэгжинэ. Томпсон нь энэ улиралд 26 тоглолт гараанд гарч тоглосон юм. Гэвч 11 сард гэмтэл авч багагүй хугацаанд талбайд гараагүй. Улмаар гэмтэл нь зүгээр болсны дараа сэлгээнээс тоглоод байсан билээ. Энэ нь өнгөрсөн улиралтай харьцуулахад тун сонин шийдвэр байсан. Учир нь Томпсон өнгөрсөн улиралд 78 тоглолтод гараанд гарсан.

 

Энэ өөрчлөлтийн талаар дасгалжуулагч Лью “Жэйд ямар нэгэн байдлаар хүндээр тусахгүй, тэр угаасаа гайхалтай сайн байгаа. Харин багт одоо тулгараад байгаа асуудлаас гарах гаргалгаа хэрэгтэй байсан юм. Энэ бол багийн төлөө хийж байгаа нүүдэл. Энэ өөрчлөлтийг хүмүүс үзэн ядаж болно. Гэхдээ эцсийн эцэст энэ бол багийн төлөө хийж буй алхам. Би Краудэртай энэ талаар ярьсан. Тэр надад багийн төлөө хийж байгаа алхам учраас үүнийг хүлээн зөвшөөрч, бүхнээ дайчлах болно гэж хэлсэн” хэмээжээ.

 

Краудэр энэ улиралд 8.9 оноо, 3.2 самбар, 1.1 ашигтай дамжуулалт дунджилж байгаа юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
lebron:
duh2 T.Tg garaanf gargah bish bur yvuulval taarna. bagaa chanj baigaa 2 toglogch bol JR T.T
2018-01-27