Афганистанд гашуудал зарлажээ
2018-01-29

Афганистаны нийслэл Кабул хотноо өчигдөр 12.15 цагийн орчимд террористууд халдлага үйлдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Энэхүү халдлагын улмаас 100 орчим хүн амиа алдсан гэнэ. “Амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй. Олон зуун хүн эмнэлэгт хүргэгдсэн” хэмээн Кабул хотын Цагдаагийн хэлтсээс уламжлав.

 

Дотоод хэргийн сайд Висис Бармак “Халдлагаар 106 хүн амиа алдаж, 235 шархадсан” хэмээн “CNN” агентлагт ярьсан байна.

 

Тэсрэх бөмбөг биедээ бэхэлсэн амиа золиослогч этгээдүүд Кабул хот дахь өндөр хамгаалалттай Засгийн газрын яамдууд болон Элчин сайдын яамнууд байрлах ногоон бүсэд амиа егүүтгэжээ.

 

Их хэмжээний тэсрэх бөмбөг ачсан нэгэн машин ногоон бүсийн шалган нэвтрүүлэх хэсэгт дэлбэрчээ.

 

Афганистаны эрх баригчид өчигдөр орон даяар гашуудал зарлажээ. Уг халдлагын ард алан хядах “Талибан” бүлэглэл бий хэмээн эрх баригчид мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин