Ерөнхий сайдаас Монголын сагсан бөмбөгийг аврахыг хүслээ
2018-01-29

 

Сүүлийн 4, 5 жилийн хугацаанд Монголын сагсан бөмбөгийн ертөнц хэд хэд хуваагдахыг үзлээ. Монголын сагсан бөмбөгийн холбоо гэж нэг холбоо байсан бол одоо тамирчдыг татаж чангааж буй гурван холбоотой болчихоод байгаа юм. Хэн нь хэн бэ гэдгээ шийдэж чадахгүй байгаагаас болж Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбооноос Монголын шигшээ багийг тодорхойгүй хугацаагаар олон улсын чанартай тэмцээнд оруулахгүй гэсэн захирамж гаргаад удаж байна.

 

Тэгвэл өнөөдөр энэ гурван холбооны хамгийн сүүлд олон нийтэд үзэгдэж эхэлсэн холбоо болох Ц.Цэвэрбал удирдалагтай хоёр дахь МСБХ өнөөдөр өөрсдийн байр суурийг илэрхийлж хэвлэлийн бага хурал хийлээ. Уг холбоо нь 2016 онд бүх нийтийн нэртэй хурал зохион байгуулж, Ц.Цэвэрбалыг тэргүүнээрээ сонгосон юм.

 

 

Хэвлэлийн бага хурлын эхэнд Ц.Цэвэрбал нь өнөөгийн ойлгоход хэцүү нөхцөл байдлыг нөгөө нэг МСБХ-ы тэргүүн Б.Тамиртай холбож яриагаа эхэлсэн юм. Түүний хэлснээр 2014 оны 3 сарын 28-нд гарсан шүүхийн тогтоолоор Б.Тамирын удирдаж буй МСБХ нь хууль бус гэдэг нь тогтоогдсон гэв. Үргэлжлүүлэн олон нийтэд үүсээд байгаа үл ойлгох нөхцөл байдал нь Б.Тамиртай холбоотой бөгөөд хууль бус гэдэг нь тогтоогдчихоод байхад хуучин тамга тэмдэг ашиглаж, үйл ажиллагаа явуулж байгаа юм гэлээ. Мөн түүний ямар үйл ажиллагаа явуулж буйг мэдэхгүй гэлээ.

 

Мөн саяхан болсон дээд шүүхийн шийдвэрээр улсын бүртгэлээс хассан гэж үргэлжлүүлэв. Ингээд Олон Улсын Сагсан бөмбөгийн холбоонд бүртгэлтэй МСБХ-ны ерөнхийлөгч нь хэн бэ гэдгийг дээд шүүх тогтоогоод өгсөн хэмээв.

 

Тэгвэл албан ёсны гэж өөрийгөө зарлаад байгаа хоёр дахь МСБХ нь өнгөрсөн хугацаанд яг ямар үйл ажиллагаа явуулж байсан юм бол гэсэн асуулт төрнө. Харин уг асуултанд МСБХ-ны тэргүүн Ц.Цэвэрбал нь Б.Тамир гэж хүн ажил хийлгэхгүй байна гэж хариулсан юм.

 

Улмаар уг асуудлыг шийдэж Монголын сагсан бөмбөгийг авраач гэсэн уриаг ерөнхий сайд У.Хүрэлсүх, спортын сайд Ц.Цогзолмаа, БСТГ-ын дарга МУГТ Ц.Шаравжамц нарт хүргэхийг зорьж байгаа гэдэг нь хулдааасан хэвлэлээс нь харагдаж байлаа.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин
MNBA Tulgaag shalga:
MNBA Tulga gej ih zalitai nuhur Olon hund Olon jil hudlaa yarij yavsan MBA holboonii erhiig avh geed chadahgui Tsevetbalaar tug tahij MBA Logo ashiglaj huuli bus argaar MBA jolboonii gerchilgee tamgiig davharduulj avchaad Nadad hamaagui ni nish gej hudlaa yarij busdiig tuurugduulj Sagsan bumbugiin sportod ih gai avchirsan zalitai itgeed
2018-02-04
Tseverbala icheechee:
Tseverbal Unheer ichehgui tsaisan bn yu gej yarihaa ch sain.medehgui S Erdeneegiin ugend orj ingej jujeg togloh hereggui dee MNBA Holboonii zutgelten bolchood S Erdene Tulga 2r toi huivaldaj dahin.neg huuram ch holboog bii bologchood ingej galzuu hun shig yum yarij suuh gejdee!!Henii tuluu ingeed bga yamartai ch Sagsan bumbugiin tuluu bishee Erdenee noyondoo unen ch nohoi shig n zutgej hudulmuriin baatar tsol avah vii dee!!
2018-02-04
Зочин:
wak wak chadahgui baigaa bol maikl jordaniig avchiraad taviach wak wak
2018-01-30
Хэ хэ:
ЭНЭ ХЭДЭН ӨВӨӨ ОДОО БОЛЬДОО
2018-01-30
Зочин:
Улсдаа бүтээн байгуулалт хийе гэхийн оронд юу бөмбөг ёстой дүүрсэн тэнэг.Ерөнхий сайд чамайг томилж өгөх юм уу.ТББ - юм бол төрийн оролцоо байдаггүй юм мал минь ийм солиотой хүмүүс олширох аюул шүү
2018-01-29
Зочин:
tsewerbal bagshaa xudlaa yrixaa boliochee ta s.erdene n gar xul bolj mongoliin sagsan bumbugiin xolboog bulaaj awax gej 3jil garui.xuutsulduj bna shvv dee ta nariin iim busarmag vildliig mongoliin shvvx xuraldaj b.tamiriin xolboog alban esnii xolboo geed 2udaa zaxiramjaa gargasan getel odoo mun bulaaj awaxiig sanaarxsaar l bx shiw,yag vnen dee s.erdene ta 2t erx medel alban tushaal bgaa ter bvgdiigee ashiglaad l daxin daxin ene xolboog awax gej zvtgeser l bgaa shvv dee b.tamir ymar uls turch bish erx medeltei ch xvn bish zvgeer l engiin negen tamirchin bsan zaluu bolxoor udirdax zuwluluuruu s.erdenetei ursulduud songogdson tamirchid l songoson bolood l udii boltol ene xolboog udirdaj sain l awch ywaa xerew irex medel b.tamirt bsan bol ta nar xezee ch iim muuxai arga xereglej chadaxgvi l dee ta nariin ard erx medeltei s.erdene geed xvn bgaa bolxoor xuuli zurchuud bgaag chin tsagdaagiin baiguullaga medseer bga murtluu yax ch vgvi bna ta nariin busarmag vildliig mani metiin jiriin negen
2018-01-29
dogi:
tseverbal ,sampia,tsegmed holboonii terguund bas durlaa yu? tamirtai oilgoltsood yvj chadahgui bl hohi gedeg yumdaa, said darga nart uls undesten haashaa yvah ve gesen egzegtei ued tulaad baihad yun sags mags ymar hamaa bn ta nar zugeer l hoorondoo togloj bai! ter hul bumbugiin morin tolgoi shig h az ta nart bhguiee!
2018-01-29
бөмбөг:
дарга болох хэнээтэй нөхдүүд минь одоо болиоч дээ.... нэгдээд нэг холбооболоод наад спортоо хөгжүүлээч арчаагүй юм вэ
2018-01-29
Зочин:
Юуны чинь бөмбөг вэ? цаана чинь сүйд болж байхад , аан? Ерөнхий сайдад хийх ажил багадаагүй биздээ.
2018-01-29