Конгресст тавьсан Трампын анхны илтгэлийг 40 сая хүн үзжээ
2018-01-31

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Конгресст анх удаагаа илтгэл тавьсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр илтгэлээ тавихын өмнө “Америкийн шинэ эрин үе”-ийг зарлан тунхагласан байна.

 

Ерөнхийлөгч Трамп хууль сахиулагчдад хандан, “Америк мөрөөдлөөр амьдарч эхлэх сайхан цаг үүнээс өмнө байгаагүй” гэж хэлжээ. “Трампын илтгэлийг шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд ойролцоогоор 40 сая хүн үзсэн” хэмээн Цагаан ордны хэвлэл мэдээллийн албанаас уламжлав.

 

Тэрбээр “Энэ үндэстнийг нэг баг, нэг хүмүүс, нэг Америк гэр бүлд нэгтгэхийг хүсч  байна” гэж хэллээ.

 

АНУ-ын эдийн засгийн талаар Трамп “Тун хангалтгүй. Үүнээс ч илүү байж болно” гэж хэлжээ.

 

Африк гаралтай америкчуудын ажилгүйдэл түүхэн дэх хамгийн доо түвшинд буюу 6.8 хувьд хүрээд буй юм.

 

Мөн Трамп “АНУ-ын дэмжлэгтэйгээр Сири, Ирак улс хэт даврагч Исламын улс бүлэглэлээс салж, өдгөө тус улсын эрх баригчид улс орноо амар тайвнаар жолоодож байна. АНУ бол дэлхийн энхийг сахиулагч улс. Биднээс тусламж хүссэн бүхэнд гараа сунгахад бэлэн. Бид Исламын улсыг төгсөх хүртэл тэмцлээ үргэлжлүүлэн” гэж мэдэгджээ.

 

Исламын улс Сири, Иракийг чөлөөлсөн ч Талибан бүлэглэлийн дэмжлэгтэй Афганистанд эрхээ тогтоохыг санаархаж буй юм.

 

“АНУ цагаачдад илүү нээлттэй улс болно” хэмээн Трамп илтгэлийнхээ үеэр мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Tsl:
Bitii hudal orchuul
2018-01-31