Д.Эрдэнэбат: Монголчууд хүний эрхэнд жаргах уу, өөрийн эрхээр зовох уу
2018-02-01

Гэрэл зургуудийг MPA.mn

 

Ардчилсан нам, МАХН хамтран өнөөдөр эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Жагсаалын зорилго нь МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг сануулах, УИХ-ыг тарахыг шаардах юм.

 

Жагсагчид “Дэлхийн жишгээр татвар авч байгаа юм бол тэр жишгээр цалингаа өгдөг байх хэрэгтэй”, “УИХ-ын дарга М.Энхболд шоронд суух ёстой, андуураад ордонд суугаад байна”, “Ардын намын шударга бус болчимгүй үйлдлийн үр дүнд иргэдийн амьдрал өдөр бүр доройтсоор байна” зэрэг лоозон барьсан байлаа.

 

Сүхбаатар дүүргийн иргэд талбайн зүүн хэсгээс томоос том ачаа үүрсээр ирсэн юм. Тэд “Ард түмэн энэ Тайхар чулуунаас ч том ачаа үүрч байгаа” гэлээ. Мөн жагсаалыг иргэний болон хувийн хэвшлийн 43 байгууллага дэмжиж байгааг дуулгав.

 

Жагсаал зохион байгуулагчид “Манжийн есөн эрүү шиг МАН-ын есөн татвараас чөлөөлөхийг шаардсан. Энэ шаардлагын хариуг нэхэж Засгийн газарт шаардлага хүргүүлж байна” гэв.  

 

 Монголчууд өөртөө, төрдөө, эх орондоо эзэн болох цаг ирлээ

 

Жагсаалыг нээж УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр “Засгийн газар ардчилсан хүчнийг гутаах замаар эрх мэдлээ хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ардчилсан хувьсгал бий болсон 28 жилийн түүхийг өнөөдрийн коммунистууд, өнөөдрийн МАН-ынхан эрх дархаа эдэлж өнгөрүүлсэн. Бид тэвчиж ханалаа. Монголчууд өөртөө, төрдөө, эх орондоо эзэн болох цаг нь ирлээ. 1990 оны ардчиллын буухиаг таслалгүйгээр ардчилал шударга ёс, хувь хүний эрхийн төлөөх тэмцэхийг уриалж байна. Монголчууд эх орондоо эзэн нь болох цаг нь болсон. Ардчилал, шударга ёсны төлөө жагсаалд оролцож байгаа иргэддээ талархал илэрхийлье” гэсэн юм.

 

Эдийн засаг өсөөд байхад, ард иргэдийг яагаад татвараар дарамтлаад байгаа юм бэ

 

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өвлийн хүйтэн жаварт монголчуудынхаа төлөө сэтгэл зовнин ирсэн журмын нөхөд, нийт монголчуудынхаа энэ өдрийн мэнд хүргэе. Бид чуулганаас гарч ирлээ. Зарим хүн “Та нар төрийн ордондоо хуралдахгүй яах гэж гудамжинд гарч ирж байгаа юм бэ” гэж байна.  Гудамж гэдэгт бидний ард түмэн байдаг юм. Төрийн ордонд өөр зүйл байгаа юм. Яагаад гэвэл Монголчуудын сэтгэл, хүсэл эрмэлзэл нутгийн нийт нутаг дэвсгэр гээд байгааг эрх баригчид ухаарахгүй байна. Монголчууд хүний эрхэнд жаргах уу, өөрийн эрхээр зовох  уу гэдэг сонголт дээр ирээд байна. 2012-2016 онд, Монголын эдийн засгийн хамгийн хүнд үед, Монголын баялаг үнэгүйдэж, гаднын хөрөнгө оруулагчид зугтаж байх үед монголчууд өөрийн эрхээр зовсон юм. Монголын төр өөрийн шийдвэрээ гаргаж, хамгийн хүнд үед Монголчуудаа хэрхэн авч явахаа шийдэж, монгол төртэй, төгрөгтэй, монголчууд ажил хийж чаддаг гэдгийг харуулсан он жилүүд өнгөрсөн. Харин өнөөдрийн эрх баригчид энэ бүхнийг үгүйсгэж, бүр харлуулж, эдийн засгийн хүндрэлийг, өрийг урдаа барин хийсвэр улс төр хийж байгааг бид хүлээн зөвшөөрөх ёсгүй. Өнөөдөр эдийн засаг өссөн. “Гэвч энэ өсөлт ард иргэдэд яагаад нөлөөлөхгүй байгаа юм бэ” гэдэг асуултыг ард иргэд тавих эрхтэй. Эдийн засаг өсөөд байхад, ард иргэдийг яагаад татвараар дарамтлаад байгаа юм бэ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд, мөнгөгүй байхдаа монголчууд өөрийн эрхээр  зовж амьдарч байсан. Гэтэл өнөөдөр гаднын томоохон компанийн заавраар яваад байгаа юм бэ. Өнөөдөр цаг үе өөр болсон. Монголыг халамжийн орон болгож байгаа энэ үед жагсагчид бид үүний эсрэг тэмцэж байна. Хөдөлмөрийн чадвартай иргэдээ ажилгүй болгож, халамжийг тэтгээд байгаа юм бэ. Гаднын компанийн заавраар төгрөгийн ханшийг унагаж, Монголчуудыг ядуу амьдруулаад байгаа юм бэ. Эрх баригчдаас энэ бүхний хариуг нэхэж байна. Есөн татварыг хүчингүй болгох ёстой. Танхимд бид есүүлхэнээ байгаа ч бидний ард ард түмэн бий. Улс төр эх орно гэсэн хүний чин сэтгэлээр явах ёстой“ гэсэн.

 

Тэд Засгийн газар эдгээр шаардлагын хариуг өгөхийг шаардан төрийн ордонг нар зөв тойров.

 

М.Дөлгөөн

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ийм загсаал хийж нэр хүндээ унагах юм даа. Дэмжихгүйээээээээээээ
2020-06-05
Оов:
Муу
2018-02-02
Зочин:
Өөрсдөө 12-16 онд улс орноор тоглож яах аргагүй хүний эрхэнд оруулж өгчихөөд опоо ичихгүй ийм юм ярьж байдаг нь арга байхгүй Ан-ын араншин мөнөөсөө мөн дөө Тэтгэвэрийн нас ,ХАОАТ хуучин хэвэндээ орлоо тэтгэвэр нэмэгдчихлээ .МАН-даа баярлалаа 20 онд МАН аа сонгоно оо тэгэхгүй бол жаахан мөнгөтэй болонгуут нь ирж тогломоор санагдаад л байж ядаж бна даа одоо монголчууд хэн хэн вэ гэдгийг ялгачихаад байгаа даа.20 -24 онд МАН засаг барьчихвал ч улс орон арай өөр болноо.
2018-02-02
Зочин:
Хуц эрдэнэбат хулгайчаа
2018-02-01
тёатр:
энэ одоо жагсаал уу эсвэл тёатрчилсан үзүүлбэр үү
2018-02-01
zochin:
Ter 30.000 hun ni haana bna aa ?
2018-02-01
Утаа:
АН намы үед цэвэр агаар сан гээд бас аймаар мөнгө шаадаг газар байсан шүү тэ дарга нь гадаад явлуу шоронд явлуу?
2018-02-01
irgen:
alban tushaal,mungu gorilogchdyn tsuglaan boloo yu ,zarim ni yah gej zogsoj baigaagaa ch oilgoogui yavj baigaa
2018-02-01
Nam bus irgen:
AH MAH MAXH-iinhan bugd hulgaich nar. Heree hereeniihee hariig gaihav gej. Eeljilj hichneen jil tur baritsgaav. Ta narin targalsan ard tumnii tursan yag adil. Bugd biye biyeniihee idej uutsgaasniig medej baigaa. Bugd neentegtei. Bugdeeree zailsan baidaa eh ornoos mini.
2018-02-01
Зочин:
Mongo huchtei
2018-02-01
Зочин:
hetssvv yumaa
2018-02-01
Зочин:
he he ed nar yaj ingej jujug tabij chadaj bnaa ee buu usegd ish deerees burhan harj l baigaa bh daa oorsdoo yalaa yagaad ard tumen mini ingej amidarch bnaa oorsdiin chin i tabisan oriig darah gej .... ichee AN -iinhaan bolio boli odoo ta nariig sonsoh irgen bhgui ee ho harin yamar ih mongotei bnaa abtobusaar uilchleed bas huleen abalt tegeed mongo ogno gesen ... naad yum uursen humuus chini butsuuhan mongoo abaad booboo abah gej bgaa humuus bgaa daa hoorhii doo naad humuus buruugui ee ... ta nariin hulgailsan mongonoos chini hurteh l gej....
2018-02-01
Зочин:
Зохион байгуулагч нь таалагдахгүй байна. Бидэнд зоригтой лидер хэрэгтэй
2018-02-01
Зочин:
Энэ Эрдэнэбатыг харахаар 1 долларыг 1000 төг болгоно гэсэн амлалт чинь яасан гэж асуумаар санагддаг. ГОК-ын 49-ийг Монголын ард түмнээс хулгайлан ХХБанкинд өгөхийг дэмжснээр хэр их авилга авсан бэ.
2018-02-01
ard:
heden tugrug avsan bol munguu avchaad jagsahgui bol daraa ugun gehleeree ugduggui shuu humuusee
2018-02-01
Зочин:
Тавилттай, жүжигчилсэн тоглолт юм биздээ. Багт наадам болж байгаа аятай. Овоо мөнгөтэй л байна даа. МАН, АН аль аль нь ялгаагүй нэг тэрэгний 2 дугуй. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав.
2018-02-01
Зочин:
YAGSHDE UGAASAA EZEN BAISAN
2018-02-01
зочин:
Тэгж хэлэхээсээ ичээч Эрдэнэбатаа,2012-2016 онд монгол орныг элгээр хэвтүүлсэн хүн чи мөн биздээ дурак аа.
2018-02-01
иргэн:
хийсэн булай нь илчлэгдэх гээд сандрахдаа л ард түмнийг турхирч байгаа биз шунал хүслээ дийлэхээ байсан бирднүүд
2018-02-01
Зочин:
Хулгайч нар жагсаал зохион байгуулах бас сонин байдаг юм бна мөнгөөр зодоод эртхэн тараамаар юм хот орж ирмэн дээрээ зах орчихмоор
2018-02-01
irgen:
ANin hulgaich naraas gadagshaa zugtaj chadaagui hediin show.
2018-02-01
иргэн:
ардчилсан нам засгийн эрх барьж байхдаа ЮУ ХИИСЭН юм бол
2018-02-01
zochin:
Utgagvi jagsaal demjihgvi
2018-02-01
иргэн:
заасс хэзээ бид нарт хайртай болчив, албан тушаалгүй болоод боож үхэх гээд бнуу
2018-02-01