Монголын тугийг Б.Ачбадрах мандуулна
2018-02-01

 

БСШУСЯ-ны хүндэтгэлийн танхимд “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр болов.

Уг ёслолд БСШУСЯ-ны Ц.Цогзолмаа, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын хүндтэй эрхмүүд болон олимпод оролцох эрх авсан Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар оролцлоо.

 

Энэ үеэр БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын Монгол Улсын төрийн далбааг Монголын багийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд гардуулав. Б.Бат-Эрдэнэ өмнө нь Монгол Улсын багийг ахалж, зуны олимп, Азийн наадамд оролцож байсан туршлагатай юм.

 

 

Тэрбээр төрийн далбаагаа “Пёнчан-2018” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох цанын тамирчин Б.Ачбадрахад шилжүүллээ. Б.Ачбадрах цанын 15 км-ын зайд олимпод уралдах эрхээ авсан бөгөөд “Б” зэрэглэлийн ДАШТ-ээс анхны хүрэл медалийг хүртэж байв. Тэрээр “Пёнчан-2018” цагаан олимпийн наадмын нээлтийн ёслолд Монгол Улсын тугчаар тодорчээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
4 jild neg boldog arga hemjeend oroltsoh tsuuhun heden hynii huvtsiig neg setgel gargaad ungulug tsoglog hiilgej boldoggui yum baihdaa
2018-02-02
Kub:
Zuv zuv dalbaa
2018-02-01
Зочин:
mongol ulsiin turiin dalbaa gedeg yum mal setguulchee
2018-02-01
Зочин:
mongol ulsiin turiin dalbaa gedeg yum mal setguulchee
2018-02-01