Трампын охин өвлийн олимпийн хаалтад оролцоно
2018-02-06

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамп Өмнөд Солонгосын Пёнчан хотноо болох өвлийн олимпийн хаалтын ажиллагаанд оролцохоор болсон талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

“Пёнчан”-ы өвлийн олимпийг зохион байгуулах хорооны дарга “CNN” агентлагт “Энэ бол нэр төрийн хэрэг” гэж хэлжээ.

 

Уг мэдээллийг Цагаан ордны хэвлэлийн алба баталж “Иванка Трамп өвлийн олимпийн хаалтад оролцоно” гэсэн байна.

 

“Пёнчан”-ы олимп энэ сарын 9-25 хооронд зохион байгуулагдах билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин