Хятад баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах туршилт хийлээ
2018-02-06

БНХАУ, цөмийн баллистик пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах туршилт явуулсан талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

 

 

“Уг туршилт амжилттай болсон” хэмээн албаныхан “Синьхуа” агентлагт уламжилжээ.

 

Хуурай газарт байрлуулсан хамгаалах энэхүү систем нь дэлхийн агаар мандалд орж ирсэн баллистик пуужинг замд нь устгах бүрэн чадалтай гэнэ.

 

Пуужингийн довтолгооноос  эсэргүүцэн хамгаалах туршилт явуулсан гэдгээ яамны эрх баригчид мэдээлсэн ч албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс эрс татгалзжээ.

 

Батлан хамгаалах яам “Энэхүү пуужингийн довтолгооноос хамгаалах туршилтаар ямар нэгэн улсад аюул учраагүй. Бүхэн хяналтад явагдсан” гэж мэдэгдсэн байна.

 

АНУ “БНХАУ, Хойд Солонгосоос ирэх пуужингийн заналхийлэл нэмэгдэж буй учир туршилт хийлээ” гэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин