Пёнчаны олимпийн бүсэд 41 хүн халдварт өвчнөөр өвчилжээ
2018-02-07

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо энэ сарын 9-25 өдрүүдэд 23 дахь удаагийн өвлийн олимп зохион байгуулагдах билээ.

 

 

Тэгвэл оломпийн тоглолтууд зохион байгуулагдах бүс нутгуудад норовирус буюу гэдэсний халдварт өвчнөөр 41 хүн өвчилсөн талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.koreatimes.co.kr” сайт уламжлав.

 

Халдварт өвчнөөр өвчилсөн хүмүүсийг тусгаарлан эмчилж буй гэнэ.

 

Тусгаарлагдсан хүмүүсийн ихэнх нь Пёнчаны олимпиор тамирчид болон жуулчдад үйлчлэх аюулгүй байдлын агентлагийн ажилтад аж.

 

Сүүлийн дөрвөн өдөр халдвар авсан хүмүүсийн тоо эрс нэмэгдээд байна. Шинжилгээгээр ундны уснаас дээрх төрлийн вирус илэрсэн байна.

 

Эрх баригчид халдварт өвчнөөс болж олимпийн үеэр ажиллах хүмүүсийн оронд 1200 орчим цэргийн албан хаагчдыг дайчлахаар болжээ.

 

 Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин