“Гинжийг тасал” үзэсгэлэн нээгдлээ
2018-02-07

Гэрэл зургуудыг MPA.mn

 

“Гинжийг тасал” хүчирхийллийн эсрэг гар зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо. Үзэсгэлэнд өсвөр үеийнхэн жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх өөрсдийн үзэл бодлоо гар зургаар илэрхийлсэн байх бөгөөд тэдний 130 гаруй бүтээл “Norphei art” галерейд дэлгэгджээ.

 

Уг үзэсгэлэнг “Хөөрхөн зүрхнүүд аян” төрийн бус байгууллагаас санаачлан, НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгээр зохион байгуулж байгаа аж. Энэ хүрээнд “Гинжийг тасал” гар зургийн үзэсгэлэнд ЕБС-ийн ахлах анги болон МСҮТ-д суралцдаг хүүхдүүд оролцжээ.  Үзэсгэлэнд 130 гаруй сурагч бүтээлээ ирүүлсэн бөгөөд нэгдүгээр байрт Т.Цэлмэг, хоёрт, Б.Түвшинзаяа, гуравт, Б.Батхуяг, Б.Мичидмаа нар шалгарлаа. 

 

Үзэсгэлэн “Blue Mon” төвд байрлах “Norphei art” галерейд энэ сарын 11-нийг хүртэл үргэлжлэх юм байна.  

 

М.Дөлгөөн

 

 

Shuud.mn
Сонин хачин