Ким Чен Уны дүү Пёнчаны олимпийг үзнэ
2018-02-07

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны төрсөн дүү Ким Ё Чен Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдах “Пёнчан 2018” өвлийн олимпийн арга хэмжээнд оролцохоор болсон талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

 

 

Уг мэдээллийг Өмнөд Солонгосын Засгийн газраас баталжээ.

 

Хоёр Солонгосын тамирчид өвлийн олимпийн нээлтэд Солонгосын хойгийн далбаан дор жагсан орох билээ.

 

Ахынхаа дэмжлэгээр өнгөрсөн оноос эрх баригч Хөдөлмөрийн намын нөлөө бүхий эрхмийн нэг болсон Ким Ё Чен хэзээ өмнөдөд ирэх нь тодорхойгүй байгаа юм.

 

“Тэрбээр Өмнөд Солонгост ирвэл хоёр Солонгосын харилцаа жинхэнэ утгаараа сайжирсаны баталгаа” хэмээн Сөүлийн хэвлэлийнхэн бичиж байна.

 

Ким Ё Чен нь Хойд Солонгосын хоёр дахь үеийн удирдагч Ким Чен Ирийн отгон охин билээ.

 

Ким Чен Ун дүүдээ ихээхэн итгэл хүлээлгэдэг бөгөөд намын ажлаас гадна өөрийнхөө хувийн туслахаар томилсон юм.

 

Хойд Солонгосын хөгжөөн дэмжигчид саяхан Өмнөд Солонгост тамирчдаа дэмжихээр ирсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-08-04