ПЁНЧАН-2018: Монголын баг тугаа өргөлөө
2018-02-08

 

"Пёнчан - 2018" Өвлийн XXIII олимпийн наадмын тамирчдын тосгон 02 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор нээлтээ хийсэн билээ.

 

Олимпийн наадамд оролцогч орон тус бүрийн "Тамирчдын тосгоны туг өргөх ёслол" өнгөрсөн 1 дэх өдрөөс эхлэн Ямайк, Бразил, Румын болон Бельги улсуудын ёслол эхлэн зохион байгуулагдсан аж.

 

Харин өчигдөр 15:00 цагт Монголын баг тамирчдын туг өргөх ёслол "Пёнчан тамирчдын тосгон"-нд зохион байгуулагдлаа.

 

Ёслолд Монголын баг тамирчид, хүндэт зочдоор дагалдах зочдын хамт ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван болон Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд тэргүүтэй дипломат ажилтнууд оролцон хүндэтгэл үзүүлэв.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Туг биш ээ. Монгол Улсын Төрийн далбааг мандулж байна
2018-02-08
Жижиг:
Сүүлээсээ 1, 2 -р байранд л ордог байж юун сүртэй юм. Даруухан л байцгаа л даа. Ер нь манайх ямар ч амжилт үзүүлдэггүй энэ өвлийн олимп, молимпод орж цусаа хийдэг юм? Бөөн мөнгө хөрөнгө гарздаад. Тэрний оронд тэр мөнгөөрөө хүүхдүүдийн дунд цана тэшүүрийн уралдаан тэмцээн явуулаад байх юм бол ирээдүйд юмыг яаж мэдэхэв.
2018-02-08