Банкууд нэг гараараа хүний мөнгө хадгалж, нөгөө гараараа “сааж” байна
2018-02-08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдлээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ.

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-Тэмцэх ёстой хүмүүс нь зохион байгуулагч болод хувирчихаар ажил яаж явах вэ. Арилжааны банкуудын захирлууд нэг гараараа хүний мөнгө  хадгалаад, нөгөө гараараа хувийн компанидаа хүний мөнгө саагаад эхэлсэн ганцхан түүх бий. Монгол банк үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа. Энэ өөрчлөлтүүд оруулаад Монгол банк, тагнуулын байгууллага ажлаа хийгээд явчихвал гаднын элдэв хардлагаас сэргийлж болно. Арилжааны банкинд тавих хяналтаа Монгол банк чангатга.

 

Мөнгө угаалт юу болоод байна вэ? Монгол Улс терроризмийг санхүүжүүлээд байна уу. Олон улсын байгууллага биднийг хардаж, сэрдээд байгаа. Бид олон жил ярилаа. Хоосон яриад, хэрэгжихгүй хууль батлаад амьдрал сайжрахгүй байна. “Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудал, Жаст”-ын Батхүүгийн авсан зээл мөнгө угаалтын нэг хэлбэр юм билээ. Эм үйлдвэрлэдэг компани руу 1.2 сая ам.доллар шилжсэн байна.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

-Монгол Улс 2014, 2015 онд хар жагсаалтад орох бодит нөхцөл бүрдсэн. Энэ онуудад Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлан гаргаж, 34 их наяд төгрөгийн авилга, албан тушаалын хэргүүдийг өршөөснөөрөө хар жагсаалтад орох шахсан. Мөнгө угаах гэдэг гэмт хэргийг Эрүүгийн хуулинд өргөн агуулгаар нь оруулсан. Энэ хуулийн үйлчлэл харилцан адилгүй явах вий.

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

 

-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Аж ахуйн нэгжүүд болон төрийн бус байгууллагуудыг талцуулахгүй авч явах нөхцөл бүрдэнэ. Иргэдийн зүгээс хуулийн үйлчлэлийн хэрэгжилтийг нэхэж байгаа. Мөнгө хүүлэлт дээр ажиллаад байгаад хяналтаа тавих хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

 

-Сүүдийн эдийн засагт мөнгө угаах ажиллагаа явагдаж байна. Мөнгө угаалттай тэмцэхэд сүүдрийн эдийн засгийнхаа хэмжээг тогтоох хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 

-Монгол банкинд жил бүр мөнгө угаахтай аудит хийж байгаа. Гэтэл олон улсын зөвлөмжийг Монголбанк биелүүлдэггүй юм билээ. Энэ нь явсаар байгаад Монголбанк төдийгүй Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Банкны тухай хуулиа зөрчөөд байгаа асуудлыг бид шийдэж чадахгүй байгаа. Уг нь Монголбанкинд бүх эрх нь байгаа. Ер нь энэ хуульд оффшор бүсийг сайн анхаарах хэрэгтэй. Өнөөдөр янз бүрийн гэмт хэрэг хийчихээд нэр төрөө сэргээлнэ гээд явж байгаа хүмүүс ч бий. Хуулиас давсан эрх бүхий хүмүүс их байна.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараа Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхи нь уг  хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
po:
huwida banktai esul huwitsaa ezemshdeg 6hun ih hurald suugad huuli batlah gd zawhairch bn shde ene tgd zow zuil v
2018-02-08
dsn:
end zuvhun erh medel undurt garsan ba reket tsaisan hulgaich nariin huvildaan l yvj bgaa ,jiriin irged yagaad ch iim ajil sanaa bsn ch sachiin hol dutana!
2018-02-08