УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө
2018-02-08

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийгхүлээж авахыг дэмжиж, Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Дараагаар нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив.

 

Мөн Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүн Л.Болдыг тус хорооны гишүүнээр батлав.  Ингээд “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталснаар өнөөдрийн чуулган хуралдаан өндөрлөлөө.

 

Маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлэх бөгөөд намрын чуулган хаалтаа хийх юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин