Цагаач иргэдийн асуудлыг хэлэлцэж байна
2018-02-09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

 

Өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай", “Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэх юм. УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтаа танилцуулсны дараагаар гишүүд горимын санал хэллээ. Гишүүд "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаанд тавьсан эсэх асуудлыг  тодруулж байлаа. УИХ-ын дарга ""Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан эсэх нь тодорхойгүй. Хуулийн дагуу явагдах байх" гэлээ. Ингээд Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай хуулийг хэлэлцэж эхлэв. 

 

Өнөөдөр УИХ-ын  2017 оны намрын ээлжит чуулганы хаалтаа хийнэ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
1сая гаруй хүнээ өлсгөж алах гэж байж бас гадны баахан хүн өлсөөж алах нь уу даахгүй нохой булуу хураана гэж бидэнд илүү их өлсгөлөн нэмэгдэнэ
2018-02-09
лхагва:
оюутны хотхон дагуул хот энэ тэр гэж дэмийрч байхаар эртнээс л нvvх байсын бас л ногоо хогийн хувиа хичээсэн аминч зангаас нь болоод явж огохгvй байгаа бодлого л доо зvvн аймгууд нийслэл холдчихно гэжд л улс торч нар нь чангаагаад байдаг юм шиг тvvнээс тор захиргааны хэдэн байгууллагаа шилжvvлчихвэл бусдыг нь иргэд оорсдоо л байгуулчихна л даа
2018-02-09