УИХ-ын гишүүдийн УХАМСАР дээшлэх үү
2018-02-10

УИХ-ын чуулганы хуралдааныг тасалсан, хоцорсон, бусдын кноп дарсан гишүүнд хариуцлага тооцох хуулийн төсөл өргөн мэдүүллээ.

 

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр М.Энхболдод өргөн мэдүүллээ.

 

Тус төслийн гол агуулга нь УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох тухай. Өөрөөр хэлбэл УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаанд ирдэггүй, хоцордог, бусдын өмнөөс санал өгч кноп дардаг гишүүдэд хариуцлага тооцох ёстой хэмээн хууль санаачлагч үзжээ.

 

Байнгын хорооны хуралдаан таван гишүүн, 10 сэтгүүлчтэй хуралдаж байна, сэтгүүлчид хууль батлаад байна уу гэх яриа хэвлэлийнхний дунд өрнөдөг. Сэтгүүлчдийн хувьд хошигнол болох энэ асуудал УИХ-ын гишүүдийн хувьд тоглоом биш. УИХ-ын гишүүний хуулиар хүлээсэн гол үүрэг нь иргэдийг төрд төлөөлөх. Ингэхдээ гишүүн УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанд заавал сууж тэр үүргээ биелүүлж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх учиртай. Гэтэл сүүлийн жилүүдэд УИХ-ын хуралдаануудын ирц бүрдэхгүй, гишүүд ажилдаа ирдэггүй нь спикерүүдийн толгойны өвчин болсон. УИХ-ын хаврын чуулганы 25 хуралдааны 4-д нь л сууж, бусдыг нь тасалсан эрхэм гишүүн Монголын парламентад бий. Тэдний хувьд хоцрох тохиолдол бол энгийн үзэгдэл. Мөн бусдын өмнөөс кноп дарж, санал өгөх ч байдаг л үзэгдэл. Саяхан хүртэл УИХ-ын эмэгтэй гишүүн кноп дарчихаарай гэж гуйсан учраас өмнөөс нь санал өгсөн утгатай зүйлийг хэнэггүйхэн яриад зогсож харагдсан. Товчхондоо Монголын парламентчдад хариуцлага, ухамсар гэх огтхон ч байхгүй. Үндсэн хуулиас эхлээд олон хуулийн зөрчиж, сонгогчдыг үл тоосон энэ үйлдлээ бүгд мэддэг ч тоодоггүй, ичдэггүй. Харин энэ удаа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа дуугарч, хуулийн төсөл өргөн барилаа. Хэрвээ энэ хуулийн төслийг баталбал:

 

  • Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндсэн хэлбэр буюу чуулганы хуралдааны ирц сайжирч хуралдаан хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ.

 

  • Улсын Их Хурлын гишүүн нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцэн батлахдаа гагцхүү санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэхүү эрхээ бусдад шилжүүлэх, бусад гишүүний өмнөөс санал өгөхгүй байх нөхцөл бүрдэнэ.

 

 

  • Чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, удаа дараа хоцорсон гишүүнд тодорхой төрлийн хариуцлага хүлээлгэхээс гадна Улсын Их Хурлын гишүүний хоцорсон, тасалсан цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы хуралдааны нийт хугацааны 1/3-д хүрснээр гишүүнийг эгүүлэн татах хариуцлагын тогтолцоо бүрдэх эерэг өөрчлөлт гарах юм.

 

Гэвч өөрсдөдөө хариуцлага тооцох хуулийг УИХ-ын гишүүд нэгэн дуугаар, уриалгахан батлах нь юу л бол. Тэд ичих нүүргүйгээр унагаахыг ч үгүйсгэх аргагүй. Энэ хуулийн төсөл батлагдвал бүгд хариуцлага хүлээж, зарим нь эгүүлэн татагдах нөхцөл үүсэх учраас эсрэг кноп дараад унагаавал гайхах зүйлгүй.

 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дүгээр зүйлд хуралдааны дэг, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд ногдуулах хариуцлагыг зохицуулж, гишүүн хуралдаан тасалсан болон хоцорсон, бусад гишүүний өмнөөс санал өгсөн үйлдэлд нь ногдуулах хариуцлагыг орхигдуулсан байдаг аж. Тиймээс л дур зоргоороо аашилж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх гол ажлаа хийдэггүй, хуралдаа суудаггүй байж. УИХ-ын дарга нь хариуцлага тооцох  тухай ярьдаггүй, тийм хуулийн зохицуулалт ч байхгүй учраас гишүүн нэрнээс цаашгүй нөхөд олширсон байх нь. Харин одоо хариуцлага тооцох хууль яригдаж эхэллээ. Монголын парламентын нэр хүндийг сэргээх, УИХ-ын гишүүний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх хуулийн төслийг эрхэм түшээд батлах эсэхийг харах л үлдлээ. Тэд өөрсдөдөө хариуцлага тооцож чадах болов уу?!

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ЗӨВ БАЙНА, МӨН ҮҮНИЙ ЗЭРЭГЦЭЭ ГАЖ ДОНТОН ГИШҮҮД БОЛОХ БАНДААШ ГАНТУЛГА, БООВ МУРАТ НАРТАА ХАРИУЦЛАГА ТООЦ???
2018-02-20
Мал:
Энэ ерген барьж буй хуулийн Тесел бол зугээр л нэг ШОУ байхгуйюудаа!! УИХ-ын гишууд гээд бидний сонгосон энэ ДYHКYY толгойтнууд чинь еерсдийнхее хийж буй уйлдэл эрх ашгаа хамгаалаад наадах тесел нэртэй ШОУГ чинь НАМИ УНАГАНА! ТЭгээд л гуйцээ! Ямарч хэрэггуй тесел ЖИНХЭНЭЭРЭЭ БОЛЖ ХАМГИЙН ХЭРЭГТЭЙ ЮМ ЧИНЬ НААДАХ ЧИНЬ!
2018-02-20
Zochin:
Toriin albiig alban yosnii hellegeer helk zanshiya...toroo hundley .ard tumnee hundley
2018-02-15
Zochin:
Bie biendee net hoch ogoh um .matriin nulimas unagalaa ch geh shig ..huuli togtooh tom baiguullaga ingeed baihaar zaluu ue ni yaj humuujoh ve
2018-02-15
иргэн:
ЭХЛЭЭД ХҮЧИНГИЙН ХЭРЭГТНҮҮДЭЭ ЗАЙЛУУЛЖ БАНДААШТАЙ БОЛГОЖ ДАРАА НЬ УИХ ДАРГАА СОПЬЖ НАМЫН НЭРЭЭ СЭРГЭЭГЭЭЧ ТЭГЭЭД Ч ТАНЫ ТӨСЛИЙГ СУДЛААД ДЭМЖИХ Ч ҮГҮЙ БАЙХААДАА МАН ынхан ч цайчихсан шүү дээ
2018-02-15
Чулуун:
Монгол Улсад одоогийн улс төрийн тогтолцоо, идэж уудаг, зурагчдыг хархаараа худлаа ярьж эх орон ч царайлдаг, хийсэн зүйл нь эсрэгээр иргэд УИХ-ын 76 гишүүн, МАНАН хэрэггүй болсныг амьдрал харуулж байна. Эх оронч ард түмнийхээ төлөө үнэнчээр зүтгэх хүмүүс одоо улс төрд УИХ-д орж ажиллах бүх боломжийг хуулиар хаасан. Улмаар одоогийн гишүүд. Тэтгэвэрт гарлаа гэхэд өөрсдийн хүүхдүүдээ УИХ-д бэлдэж оруулаад эхэлсэн. Тиймээс Ерөнхилөгчийн засаглал хэрэгтэй байна. Гэхдээ одоогийн Ерөнхийлөгч явч биш.
2018-02-13
Иргэн:
Өөрөө өөрсдөө хууль баталдаг улсууд юу гэж хуулиа мөрдөх билээ дээ худлаа л байхгүй юу.Телевизээр үзэгч түмнийхээ өмнө худлаа шудрага хариуцлагатай хүний дүрд найруулсан жүжиг тоглож байдгийг ард түмэн бүгд мэднэ.Ингэж өөрсдийгөө ч хуураад сонгогч олныг ч хуураад төрийн нэр хүндийг унагаагаад хуураад явах хэрэг байгаа юм уу.Өдөр бүр мэдээллийн хэрэгслээр төрийн хуралдаа ирдэггүй суудаггүй хүмүүсийг зарлаж мэдээлдэггүй шүү дээ.Тэгэхээрээ л чуулганы ирцийн хариуцлага энэ тэр чинь худлаа болоод байна даа.
2018-02-12
666:
khunii bandaash umsuud bga khumuusee yax yum be
2018-02-12
Joy:
Ugui l bolow uu
2018-02-12
Зочин:
сонгогчийн сэтгэгдлийг битгий арч
2018-02-12
сонгогч:
монголын уих-ын гишүүд чинь яагаад балмад, танхай ес зүй муу байна зарим нэг гүшүүд нь гудамны хулгианууд шиг хүүхэн хүчинддэг, мөнгө зувчуулдаг, албан тушаалаа ашиглаж иргэдээ дарангуйлдаг, арашин муутай хүмүүс байх юм УИХ-ын гишүүд нь ийм байхад, ардууд нь иргэд нь яах бол??? Ийм насны хүмүүс ес зүй нь засал авах болов уу?? үгүй дээ ийм зэрлэг адгуус шиг хүмүүс байх юм хүн халдашгүй эрх дарх эдлэх нь бүсад иргэдээс илүү, дархлагдсан хүмүүс байх юм аа ичиг ичиг араншин муутай үхэр шиг дебиль хүмүүс л байх юм
2018-02-12
сонгогч:
монголын уих-ын гишүүд чинь яагаад балмад, танхай ес зүй муу байна зарим нэг гүшүүд нь гудамны хулгианууд шиг хүүхэн хүчинддэг, мөнгө зувчуулдаг, албан тушаалаа ашиглаж иргэдээ дарангуйлдаг, арашин муутай хүмүүс байх юм УИХ-ын гишүүд нь ийм байхад, ардууд нь иргэд нь яах бол??? Ийм насны хүмүүс ес зүй нь засал авах болов уу?? үгүй дээ ийм зэрлэг адгуус шиг хүмүүс байх юм хүн халдашгүй эрх дарх эдлэх нь бүсад иргэдээс илүү, дархлагдсан хүмүүс байх юм аа ичиг ичиг араншин муутай үхэр шиг дебиль хүмүүс л байх юм
2018-02-12
сонгогч:
монголын уих-ын гишүүд чинь яагаад балмад, танхай ес зүй муу байна зарим нэг гүшүүд нь гудамны хулгианууд шиг хүүхэн хүчинддэг, мөнгө зувчуулдаг, албан тушаалаа ашиглаж иргэдээ дарангуйлдаг, арашин муутай хүмүүс байх юм УИХ-ын гишүүд нь ийм байхад, ардууд нь иргэд нь яах бол??? Ийм насны хүмүүс ес зүй нь засал авах болов уу?? үгүй дээ ийм зэрлэг адгуус шиг хүмүүс байх юм хүн халдашгүй эрх дарх эдлэх нь бүсад иргэдээс илүү, дархлагдсан хүмүүс байх юм аа ичиг ичиг араншин муутай үхэр шиг дебиль хүмүүс л байх юм
2018-02-12
Уншигч:
УИХ ГИШҮҮДИЙН ухамсар дээшлэнэ гэж ёстой байхгүй дээ өдий хүрсэн улсын ухамсар эрс дээшлэнэ гэдэг гонжийн жоо Үүнд ордонд сурвалжлага хийж буй нөхөдүүд ч буруутай Яагаад гэвэлхуралдааны ирцийг хэзээч бүтэн харуулдаггүй Танхимд хорь орчим гишүүн хууль баталж байхад бодит үнэнийг хэзээч харуулдаггүй Худалдагсан нөхөдүүд сууж байдаг бололтой
2018-02-10