УИХ-ыг тараах нь явуургүй үйлдэл
2018-02-13

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-“Эрдэнэт”-ийн асуудалд ямар байр суурьтай байна вэ?

 

-“Эрдэнэт” үйлдвэрийг төрийн мэдэлд авах тухай тогтоол гарсан. Тиймээс “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан талтай хэлэлцээр хийнэ. Засгийн газар дээр “Эрдэнэт”-ийн 10 хувийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх асуудал Засгийн газарт яригдаж байгаа. “Эрдэнэт”-ээс баталгаа гаргуулаад зээл авсан асуудал яригдаж байна. УИХ-ын 6 гишүүн Ерөнхий сайдад асуулга тавьсан байгаа.

 

-Зээлийн хүү хэр бодитой буурах бол?

 

-Монгол Улс өндөр хүүтэй зээлтэй оронд ордог. Ямартай ч Засгийн газар Монголбанктай хамтарч байгаад зээлийн хүүг бодитой бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Хуучин төсвийн алдагдал их байдаг байсан учраас гаднаас өндөр хүүтэй зээл авдаг байсан. Арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авдаг  байсан. Харин одоо арилжааны банкуудаас зээл авахгүй. Ингэснээр арилжааны банкнуудын зээлийн хүү буурах нөхцөл бүрдэж байна. Засгийн газрын үнэт цаасанд байршуулсан гурван их наяд төгрөг арилжааны банкуудад хүрснээр зээл олголт нэмэгдэнэ. Мөн тэтгэврийн зээлийн хүү 18 хувь байсныг 12 болгож байгаа. Хамгийн гол нь оронсууцны зээлийн урьдчилгааг 30 хувь байсныг 25 болгож байгаа. 

 

-Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих уу?

 

-Санхүүгийн зохицуулах хороо банк бус санхүүгийн байгууллагыг зохицуулах үүрэгтэй. Хууль бусаар мөнгө хүүлж байгаа асуудалд УИХ анхаарал тавина.

 

-Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг та ахалж байгаа. Сонгуулийн хуулийг УИХ-аар хэзээ хэлэлцүүлэх бол?

 

-Өнөөдөр Ерөнхийлөгчийн, УИХ-ын, орон нутгийн сонгууль нэг хуультай байгаа. Үүнд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа. Тиймээс хаврын чуулганаар Сонгуулийн хуулийг хэлэлцээд явна.

 

-УИХ-ыг тараах тухай яригдаж байна. Энэ талаар?

 

-Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч. Гэвч улс төрийн намуудтай хамтарч улс төрийн зорилгоор УИХ-ыг тараах тухай асуудал ярьж байгаа нь Монголын ард түмний сонголтыг үнэгүйдүүлсэн, явуургүй  асуудал.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Монгол Иргэн:
Энэ нэг дарвайсан хар Хужааг Төрийн суудлын бөглөөс болгож байгаад харамсаж байна... ЧАДАМЖГҮЙ УИХ-ыг нэн даруй ТАРААЖ ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ... ЯАРАЛТАЙ ШҮҮ..
2018-02-16
зочин:
УИХ тарах нь туйлын зөв, эд нар юу гэж өөрсдөө тарах юм бэ,бичсэн сэтгэгдэл устгаад байна.
2018-02-13
зочин:
Чи эд нарын хамсаатан байна, цагтаа энэ улс орныг 2 орлогчтойгоо 13 хүн удирдаад болоод байсан юм, ийм _. хулгайчууд хэрэггүй, харин улс гүрнээ сөнөөх гээд байна.
2018-02-13
зочин:
УИХ тарах нь туйлын зөв, өнөөдөр монгол улс туйлдаа хүрлээ 76 өөр санаа, өөр толгой, хар амиа бодсон ихэнх нь дээрэмчид улс гүрэн удирдана гэж юу байх вэ, эд аль болохоор өөрсдийгөө өмөөрнө, төрийг ард түмний мэдэлд өгөх нь зөв, ард түмний сонголт гэвэл нэг гишүүнийг хэдэн хүн сонгох вэ, ерөнхийлөгчийг хэдэн хүн сонгох вэ дэндүү тэнэг зүйл яртж байна, одоо монгол түмэн хэнээр ч мэдүүлэхгүй эрхээ эдлэх цаг болсон, ингэхгүй бол улс орон хөгжиж ард олны амьдрал дээшлэхгүй баян хоосны туйл дээд цэгтээ хүрлээ.
2018-02-13
иргэн:
УИХ тарах нь зөв Ардын Их Хурал хуралдуулж Үндсэн хуулиа өөрчлөх цаг нь болсон Улс төр бизнесийн бүлэглэл өөрсдөдөө ашигтай хууль баталдаг гэмт хэрэг хийж өчнөөн өмч хөрөнгө шамшигдуулаад хуулийн цоорхой ашиглаад хуулиндаа ийм юм шүүх шийдвэр гаргасан гээд сайхан өөгүй цэвэр хүмүүс зөндөө болсон байна.
2018-02-13
Зочин:
Их хурлыг тараавал улс сөнөнө.
2018-02-13
зочин:
Чи эд нарын хамсаатан байна, цагтаа энэ улс орныг 2 орлогчтойгоо 13 хүн удирдаад болоод байсан юм, ийм _. хулгайчууд хэрэггүй, харин улс гүрнээ сөнөөх гээд байна.
Зочин:
Eniig taraagaad uls ornoo bvr bujignuulj hayh ni taalagdahgui zunduu bga ch ih hurliig taraah buruu ardchilsan zasag ch oligtoi bgagui ene zasgaas hed dahin dor bsan uls orniig bujignuulj svirvvleh gsen yamar muuhai bdl bnaa
2018-02-13
Зочин:
Энэ бохирдож, заваарч, идээ бээрэндээ идэгдсэн улс төрийг жаахан ч гэсэн цэвэрлэе гэвэл их хурлыг тарааж, нам дамжсан бүлэглэл, луйварчдыг зайлуулж, зохих шангий нь хуулийн дагуу хүртээж, цаашид ийм байдал бий болохгүй байх жишиг тогтоох хэрэгтэй. Иймийн тул үндсэн хууль, сонгуулийн хуулийг үндсээр нь өөрчилж энэ луйварчдад гишгэх газар олдохгүй байх тийм хувилбарыг сонгож хэрэгжүүлэх. Үүнийг хийхэд маш их ухаан, зориг тэвчээр шардагдана. Монголчууд минь ухаанаа уралдуулана шүү
2018-02-13