АНУ, “Талибан” бүлэглэлийн толгойлогчийг устгажээ
2018-02-13

АНУ-ын тусгай хүчин Пакистан улс дахь террористуудад агаараас цохилт өгсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг цэргийн ажиллагааны үеэр алан хядах “Талибан” бүлэглэлийн толгойлогч Халид Мехсуд гэгчийг устгасан талаараа Пентагон уламжлав.

 

Амиа алдаад буй Халид Мехсуд нь Пакистан дахь “Талибан” бүлэглэлийн толгойлогч аж.

 

Тагнуулын мэдээллийн дагуу Пакистаны Афганистантай хиллэдэг хойд Визирист мужид байхад нь агаараас бөмбөгджээ.

 

Одоогоор “Талибан” бүлэглэл дээрх мэдээллийг батлаагүй байгаа юм.

 

Талибан бүлэглэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Пакистанд террорист халдлага үйлдэж, есөн хүний аминд хүрчээ. Энэхүү халдлагын дараа Пентагон түүнийг устгахаар цэргийн ажиллагаа явуулах болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Лалын улс бүлэглэлийн толгойлогч нэг сахалтай баагийг америкчууд лав л 3 удаа алсан.Яасан ч олон дахин амилдаг лүд юм.Алсных нь дараа гарч ирээд л үг хэлээд байдаг байсан.Харин оросууд хөөрхийг жинхэнээсээ алчих шиг болсон шүү.Ум мани бад мэ хум.
2018-02-13
хэ:
энэ АНУ янз бүрийн зэвсэгт бүлэглэлийг бий болгож санхүүжүүлж сургачихаад дараа нь устгалаа сөнөөлөө гээд л байх юм их тоглоомтой улс юмаа нээрээ
2018-02-13