Сөүлийн найрсаг зан Ким Чен Уны сэтгэлийг хөдөлгөжээ
2018-02-13

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун 2011 онд тус улсын Засгийн эрхийг авсанаасаа хойш Өмнөд Солонгостой дайсагнасан харилцаатай байсан билээ.

 

 

Тэрбээр өнгөрсөн оны эцсээр олон жил баримталсан бодлогоо бага зэрэг өөрчилж, Сөүлтэй ойртон нөхөрлөх болсон юм.

 

Ким Чен Ун Өмнөд Солонгосын Пёнчан хотноо зохион байгуулагдаж буй 23 дахь удаагийн өвлийн олимп руу бага тамирчид болон төрсөн дүү Ким Ё Чен болон албаны хүмүүсийг илгээсэн билээ.

 

Хөх ордны тэргүүн Мүүн Жэ Ин Пхеньянаас ирсэн зочдоо хүндэтгэлтэй хүлээн авч, найрсаг хандсан юм.

 

Тэгвэл Мүүн Жэ Иний найрсаг зан Ким Чен Уны сэтгэлийг хөдөлгөлсөн талаар Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээлжээ.

 

Ким Чен Ун өөрөө бичсэн эх орондоо айлчлахыг урьсан урилгыг түүний дүү Хөх ордны тэргүүнд гардуулан өгсөн билээ.

 

Тэрбээр анх удаагаа өөр орны тэргүүнийг эх орондоо албан ёсоор урьж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Г. Д:
зөв бич өөрийн орон биш ээ
2018-02-13
Irgen:
Amerkchuud xor xutgaad salgaxgui bol 2 solongos niilbel diilexgui uls bolno do
2018-02-13
Чи:
Юм уншаад ойлгох чадваргүй байж бүү шүүмжил.
2018-02-13
Зочин:
Kim chen unii duu ni umnudiin erunhiilugch yum uu. Oilgosongui. Uls ornii terguunuud setgel ni hidluhuuruu busdiig uriad baidag yum baih daa.
2018-02-13
Enkh:
Орчуулах гэж алаад хаячих юмаа нэрээ
2018-02-13