Селин Дион: Би эцсийн амьсгалаа хураатлаа нөхөртөө үнэнч байх болно
2018-02-16

Дуучин Селин Дион ирэх сард худалдаанд гарах “Stellar”сэтгүүлийг чимж, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг сонирхуулж байна.

 

 

-Тантай ярилцах боломж олдсонд туйлаас баяртай байна?

 

-Надад ч гэсэн. Их удаан хугацааны дараа бүрэн хэмжээний ярилцлага өгч байна. Тиймээс бага зэрэг сандарч байна.

 

-Таны нөхөр Рене Ангелил таалал төгсөөд нэлээдгүй хугацаа өнгөрчээ. /Канадын хөгжмийн продюсер тэрээр өнгөрсөн 2016 оны нэгдүгээр сарын 14-нд хоолойн хавдрын улмаас 73 насандаа таалал төгссөн/?

 

-Тиймээ. Тэр минь миний хажуунаас нисэн одоод хоёр жил болжээ. Хүмүүст хоёр жил их хугацаа мэт санагдаж магад.  Харин надад өчигдөр мэт тодхон санагдаж байна. Өнөөдрийг хүртэл асар том уй гашуугаа тайлах гэж хичээж явна.

 

-Хүүхдүүдийнхээ төлөө та хатуужилтай байх учиртай?

 

Үнэн. “Хүүхдүүдийнхээ өмнө хатуужилтай бас эрч хүчтэй байгаарай” хэмээн тэр минь захисан. Би түүнийхээ захиасыг нэг хэсэг умартаж, уйтгар гунигийн далайд шумбасан. “Ухаан орооч” гэх шиг тэр минь зүүдэнд ирэх болсон учир би өмнөх шигээ эрч хүчээр өөрийгөө цэнэглэх болсон. Өөрчлөлт минь хүүхдүүд минь үнэхээр таалагдаж байгаа. Аавыг нь орлож чадахгүй ч хүүхдүүдээ ээжийн хайр халамжаар дутаахгүй.

 

 

-Таны нөхрийн сүүлчийн хүсэл “Селин Дион насан эцэслэх хүртлээ тайзан дээр байх ёстой” гэж сонссон. Хэдий та уй гашуугаа тайлж чадахгүй байгаа хэдий боловч нөхрийнхөө хүслийг үргэлжлүүлж байгаа.  Лас Вегас даяар таны дуу хоолойг сонсон, уярч байгаа?

 

-Түүний сүүлчийн хүсэл үнэхээр хэцүү байсан. Би тайзнаа эргэн гарахыг хүсээгүй. Гэхдээ түүнийхээ гараас атгаад амласан учир эргэн тайзнаа гарсан.  Нөхөргүйгээр тайзнаа гарах яг л “албадан шахалт” мэт санагдаж байсан. Гэхдээ тайз намайг санасан бас би тайзаа санасан гэдгээ ухаарсан. Сонсогчид ч гэсэн намайг санасан байсан. Тиймээс л би дахин зоригтойгоор дуулж эхэлсэн. Тэр минь намайг тайзаа үгүйлж байгааг харсан учир л эцсийн хүслээ зөвхөн надад зориулан хэлсэн байх.

 

 

-Тайзнаа гарахтай таныг нөхөртэйгээ ярилцдаг гэж сонссон?

 

-Би нөхрийнхөө гарын хэвийг хийлгэсэн. Тэгээд тоглолт болохоос цагийн өмнө нөхрийнхөө гарыг бариад л өмнөх шигээ ярилцдаг.

 

 

-Хөвгүүд тань хэрхэн аж төрж байна?

 

-Тэдэнд минь хэцүү байгаа. Аав нь тэдний хувьд амьдралынх нь хамгийн бат хана, багана учир.

 

-Нэг хэсэг хэвлэлээр таныг найз залуутай болсон хэмээн бичих болсон. Энэ талаар?

 

-Би эцсийн амьсгалаа хураах хүртлээ үнэнч байх болно.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Туяа:
Шал худлааа сайхан сайхан юм ярина ааа эд нар. Селион нохроо уучилсан байж болох юм гэхдээ яг юу болсон бэ гэвэл ухэхээс нь омно салах гэж байсан юм харин завдаагуй. Яагаад гэвэл нохор нь Лас Вегасын казинод 40 гаруй насны ази эмэгтэйг хучиндээд солонгос байсан санагдана тэр эмэгтэйд олон сая толж байж хэл ам намжааж байсан нь дараа нь хэвлэлээр цацагдсан.
2018-02-20
Равдан:
Одоогийн манай монгол хүүхнүүд нөхөр нь амьд байхад ч араар нь тавьж сүүлэрч эсэн бусын амьтны өвөр дамжиж бөгсөө худалдаж явдаг байхад энэ хүүхэнд өнгөрсөн нөхөртөө үнэнч хэвээр байх болно гэж хэлсэн нь ямар агуу вэ?
2018-02-19
Зочин:
Олон насны зөрүүтэй бж ямар үнэнч бие биендээ хайртаймбэдэ. Эмэгтэй хүн тэвчдэг тэсвэртэы бодолдоо үнэнч, харин эрчүүд авгай өнгөрлөө маргаашнаас нь өөр хүн хайж эхэлдэг. Гэхдээ бүх эрчүүд биш шүү сайн ухаантай нь 5 хан хувь даа
2018-02-17