Пёнчан 2018: Францын баг алтан медалийн тоогоо ахиуллаа
2018-02-21

Францын баг алтан медалийн тоогоо нэгээр ахиуллаа. Тодруулбал тэд 2х6 км-ийн эмэгтэй болон 2х7.5 км-ийн эрэгтэйчүүдийн хосолсон биатлоны багийн төрөлд алтан медаль хүртсэн юм. Эх орондоо медаль авч ирсэн Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд Мэри Дорин Хабэрт, Анаис Бескон, Дётьё Симон, Мартен Фуркад нар багтсан. Тэд 1 цаг 8 минут 34.3 секундын амжилт үзүүлж торгуулийн 4 буудалтаа амжилттай  болгожээ.

 

 

Ингэснээр Франц улс уг олимпоос 5 дахь алтан медалиа авчээ. Энэ нь бүх цаг үеийн түүхэн дэх улсын рекорд амжилт болж байгаа аж. Тэд 1968, 2002, 2014 онуудад алтан медаль авч байсан билээ.

 

Мөн Мартен Фуркад энэхүү алтан медалийг авснаар Пёнчан 2018 наадмаас 3 дахь алтан медалиа авсан байна. Тэрбээр уг наадмаас 3 алтан медаль хүртсэн анхны тамирчин болоод байна. Уг амжилт нь бас л Францын түүхэн дэх нэг тамирчин авсан хамгийн олон алтан медалийн рекорд болж байгаа аж.

 

Биатлоны уг уралдаанд Норвеги улс Францын багаас 20.9 секунд хоцорч хоёрдугаар байранд орсон бол Италийн баг хүрэл медалийн эздээр тодорсон юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин