Кайлигийн ганцхан жиргээ “Snapchat"-ийг 1.3 тэрбумын алдагдалд орууллаа
2018-02-26

Реалити шоуны од Ким Кардашианы отгон дүү Кайли Женнер саяхан “Snapchat" аппликэйшн хэрэглэхээ больсон тухайгаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан жиргэсэн билээ.

 

 

Уг жиргээний дараахан "Snap" компанийн хувьцааны ханш унаж зах зээлийн үнэлгээ нь 1.3 тэрбум ам.доллараар буурсан талаар “CNN агентлаг уламжлав.

 

Кайли Женнер Snapchat" ашиглахаа больж байгаа нь тус аппликэйшний өөрчлөлт нөлөөлсөн хэмээн орон нутгийн хэвлэлүүд бичиж байна.

 

Өдгөө 20 настай Кайлигийн твиттер хуудсыг 24.5 сая болжмор дагадаг юм.

 

Өөрийнх нь ганцхан жиргээ нэгэн компанийн зах зээлийн үнэлэгээг бууруулсан тухай хэвлэлийнхэн түүнээс асуухад тэрбээр тайлбар хийхээс татгалзжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин