Зүрх нь тархиа захирах ёстой юу, тархи нь зүрхээ захирах ёстой юу
2018-02-26

 

Төрийн шагналт, ардын жүжигчин, эрдэмтэн, зохиолч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа. Улсын драмын эрдмийн театрын хамт олон Монголын театрын нэрт төлөөлөгч Э.Оюуны ойд зориулан түүний зохиол “Би эндээс явахгүй”-г уянгын драм хэлбэрээр тавих гэж байна. Жүжгийн нээлт Э.Оюуны төрсөн өдрөөр буюу энэ сарын 27-нд болно. Энэ талаар УДЭТ-ын уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Жүжгийн  ерөнхий найруулагчаар төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж байгаа. Тэрбээр “Хүн бүхий л амьдралынхаа туршид ямар нэгэн “сонголт”-ыг алхам бүрдээ хийж ирдэг ч ямар ч тохиолдолд гэр бүл, ариун нандин хайр сэтгэл, үр хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай эцэг эх байх эрхэм үүргээ хэзээд юугаар ч сольж болохгүй. “Би эндээс явахгүй” жүжгээр гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биендээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй зэрэг хүний нийгмийн бүхий л хүрээний асуудлыг хөндөн харуулах болно. Зүрх нь тархиа захирах ёстой юу, тархи нь зүрхээ захирах ёстой юу гэдгийг энэ жүжгээс хараарай” гэв.

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин