УИХ-ын хоёр гишүүн оффшор дансаа мэдүүлжээ
2018-02-26

 

АТГ-аас оффшорчдод өгсөн хуулийн хугацаа ирэх дөрөвдүгээр сарын 6-ны өдөр дуусна. Одоогоор УИХ-ын хоёр гишүүн, Монгол банкны 1 албан тушаалтан өөрсдийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад зарж, борлуулсан тухай мэдүүлжээ.

 

УИХ-ын нэг гишүүний Сингапурт суралцдаг хамаарал бүхий этгээд, Швейцарийн холбооны улсад суугаа ЭСЯ, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа ЕКГ, Сингапур дахь ЭСЯ-нд ажиллаж байгаа 11 албан тушаалтан, Гаалийн ерөнхий газар, АТГ-ын тус бүр 1 албан тушаалтны хамаарал бүхий этгээд Хонконг, Ирландад ажиллаж амьдарч байгаа тул банканд данс эзэмшиж байгаа талаар мэдэгдсэн байна.

 

Нийт 17 албан тушаалтан хамаарал бүхий этгээдүүдийн оффшор бүсэд бүртгэлтэй данс, аж ахуйн нэгжийн талаар мэдүүлж, мэдэгдсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
Офшорт мөнгөтэй хүмүүс хулгай хийгээд хадгалж нуух газар бхгүй болохоор тэнд хадгалдаг. Бохироор олсон мөнгөнүүд тэнд бдг. Тэгэхээр яавч олиггүй хүмүүс бга хулгайчид!!!
2018-02-27
zev:
Ard tumen yug c martahgui.
2018-02-27
ZOCHIN:
SETGEGDEL USTGAHIIN TEGEED SHUUMJLUULEHGUI YM BOL ENE SETGEGDEL BULANGAA USTGAA CH. AVILGACHIDIIN HAMAARLUUDAA.
2018-02-26