Дөрвөн хүний хууль бус хөрөнгийг хураах санал хүргүүлжээ
2018-02-26

 

АТГ-аас дөрвөн албан тушаалтны хууль бусаар олсон орлогыг хураах саналаа прокурорын байгууллагад хүргүүлжээ.

 

Хууль бусаар их хэмжээний орлого олсон нь шүүхээр тогтоогдсон этгээдүүдийн хууль бус хөрөнгийг хураах хуулийн боломж хязгаарлагдсан. Тухайлбал, Авто замын газрын орлогч дарга, Зам тээврийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа 242 метр квадрат талбайтай Ривер гарден хотхонд байрлалтай 4 өрөө орон сууцыг нийт 460.000 ам.доллар буюу 644.955.000 төгрөгийг бэлнээр төлж худалдан авч, хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж шүүхээс гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

 

Мөн 2015 оны эрүүгийн хуулиар эд хөрөнгө хураах ял байхгүй болсон учир шүүх түүний хууль бусаар олсон хөрөнгийг хураалгүй үлдээсэн. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө нь өөрт нь үлдэх нөхцөл бүрдсэн юм.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
4 baitguai xvn ni xurungiig xuraaval taarnaa shudraga niigemin tuluu
2018-03-14
odiig:
shuuh mini hoorhiii horhii
2018-02-28
Icheech:
Nugeliin sav ni duurchee ter amitnii..
2018-02-27
Авилгал хээл хахууль хар тамхийг үзэн ядаж байна. Шударга иргэний нийгэм хаана байна. Монгол орон арай муухай хүмүүсээр дүүрчээ. Сэтгэл өвдөж байна.
2018-02-27
tttt:
iimhuuliig uursduduu zoriulj hiidegt l hamag uchir n baigaa yum.avilga avniig n shiitgehgui ugsniig hamt chireheer huuli hertel uunii notolgoo yum.uuniig zasah nhumuusiig gargamaar bn
2018-02-26
ard:
zuv.
2018-02-26
ZOCHIN:
MEDEEJSHDEE IH HURLIIN AVILGACHID OORSDODOO ZORIULSAN HUULI HIIJEE.
2018-02-26