Брок Лэснар UFC-д тулалдахад бэлэн
2018-02-27

 

Тулааны спортын мангасуудын нэг Брок Лэснар WWE буюу бидний хэлж заншсанаар нохой зодоон хэмээх шоу энтертайнмент тулааны холбоонд тулалдсаар багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл түүний WWE холбоотой байгуулсан гэрээ дуусгавар болж байгаа гэнэ. Үүнээс үүдэн түүнийг UFC буюу хамгийн хүнд бөгөөд нэр хүндтэй тулааны холбоондоо эргэн ирэх үү? гэсэн асуулт урган гарч байгаа. Харин энэ асуултад Лэснарийн менежер Пол Хэйман “тэр юу хүснэ, түүнийгээ л хийдэг” гэж хариулсан байна.

 

Мөн тэрбээр “Брок Лэснар юу хийхийг хүснэ, Брок Лэснар түүнийгээ л хийдэг. Хэрвээ Брок Лэснар UFC-д тулалдахыг хүсвэл тэр UFC-д тулалдаж чадна. WWE-д тулалдахыг хүсвэл тэндээ тулалдана” гэж TMZ-д өгсөн ярилцлагатаа дурьджээ.

 

Лэснар хамгийн сүүлд UFC 200-д тулалдсан. Уг тулаан 2016 оны 7 сард болж байсан билээ. Уг тулаанд тэрбэр Марк Хантыг шүүгчийн шийдвэрээр ялж байсан боловч тулааны дараа биеэс нь сэргээш илэрснээр тулааныг ялалтыг хүчингүй болгож байсан. Харин октагон буюу дэвжээнээсээ хол хэсэг хугацаанд байсан талаар нь түүний менежер Хэйман “энэ цаг хугацаа түүнийг илүү хүчирхэг, туршалагатай болгосон” гэж хариулсан юм.

 

“Энэ хугацаанд түүний бие бүрэн илааршиж, илүү сайжруулсан. UFC-ийн тулаанчид бол энэ дэлхийн хамгийн шилдэг тулаанчид гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ бэлтгэлийн ачаалал нь ихдээд ирэхээр тэдний бие сульдаж эхэлдэг. Жингээ хасч байгаа нь өөрөө өөрийнхөөбиеийг сүйтгэж байгаа хэрэг. Харин Брок Лэснар UFC-д тулалдахыг хүсвэл магадгүй тэр уг холбооны хамгийн эрүүл тулаанч нь болох байх” гэж Хэйман дэлгэрүүлэв.

 

Гэхдээ UFC-д ирэх талаар Хэйман тийм ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй. Харин Лэснар үргэлж бэлэн байдаг гэсэн ганцхан хариулт л өгсөн байна.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин
nas yavsaan.boli gj zovlii
2018-02-27