Хийрхлээ дарж хариуцлагаа хүлээ, эрх баригчид аа
2018-02-28

 

Үнэмлэхүй олонхи МАН өнгөрсөн хугацаанд өмнөх эрх баригч хүчнийг шүүмжилж,  алдаатай бодлогыг нь залруулж байна гэсэн тайлбарыг өмнөө барьсаар бүрэн эрхийн хугацааны талд хүргэлээ.  Аль ч улс төрийн хүчин парламентад олонх болсон улс орноо үсрэнгүй хөгжилд хүргэдэггүй юм гэхэд эдийн засгийг сэргээж, иргэдийн амьжиргааг сайжруулах үндсэн үүрэгтэй. Тиймээс ч өнөөгийн эрх баригчдын ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, валютын нөөцөө нэмэгдүүлж, зарим гадаад зээлийн өр төлбөрийг барагдуулсан нь ердөө хийх ёстой үндсэн ажил нь.

 

Түүнээс бус МАН эрх баригч болсноор  улсын эдийн засаг, данс аюулаас хамгаалагдаж, хэвийн нөхцөл бүрдээд байгаа бус. Учир нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засгийн үзүүлэлт өсөлттэй дүнтэй гарсныг эрх баригчид “унасан эдийн засгийг сэргээж, тасралтгүй өсгөсөөр ирлээ” гэж үг хэлэх бүртээ тоть шиг давтдаг.  Эдийн засгийн өсөлт эдүгээ иргэдийн амьжиргаанд мэдэгдээгүй, цаашлаад эрх баригчдын зарим төрлийн татвар нэмсэн шийдвэр нийгмийн бухимдлыг  улам дэвэргэж, өрхийн орлого танагдсаныг өнгөрсөн сарын цалингаар жишээлж болно. ХАОАТ-ыг хоёр шатлалтай болгосноор иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөхгүй гэж УИХ-ын дарга мэдэгдэж байсан. Гэвч өрх бүр, ажил хөдөлмөр эрхэлдэг иргэн бүр хэрэглээний зээлээс эхлээд орон сууцны зээлд хамрагдсан төлбөрийн тоолууртай  энэ цаг үед  иргэдэд цалингаа нэмүүлдэггүй юм гэхэд тануулахгүй байхыг илүүд үзэж байсан. Хэдийгээр аль ч үеийн эрх баригчдад нийгмийн хандлага сайн байдаггүй гэдэг ч нийгмээ бухимдуулсан шийдвэр гаргасан мэдрэмжгүй үйлдэл муугийн муу нөлөөтэй. Зарим төрлийн татвар нэмсэн шийдвэрээ буцаасан хэдий ч нийгмийн бухимдал үргэлжилсэн хэвээр байгаа.


Тиймээс ч сөрөг хүчин, басхүү Ерөнхийлөгч ч эрх баригчдаас амлалтыг нь шаардаж, буруу шийдвэрийг нь эсэргүүцэж, цаашлаад энэ УИХ-ыг тараах хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ намрын чуулганы хаалтын өдрүүдэд  мэдэгдсэн.

 

Өнгөрсөн хугацаанд эрх баригч хүчин МАН өмнөх парламентын бодлого шийдвэрийг шүүмжлэхээс гадна дотооддоо талцаж, эрх ашиг, албан тушаалын тэмцлээ үргэлжлүүлсэн. Эрх баригч хүчний дотоод хагарал Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, У.Хүрэлсүхийг Засгийг томилсноор үргэлжилж байна.  Гэхдээ нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй. Ялгаа нь зарим эрхмүүдийн намтрын хуудас л зузаарснаас бус нийтийн эрх ашигт нөлөөгүй.

 

Дээр нь гишүүдийн ёсзүй, авилга хээл хахуулийн асуудал яригдаж байгаа. Гишүүд хуралдаандаа ирэхгүйгээс хэлэлцэх асуудал хойшлогдох нь аль ч парламентын үед байдаг асуудал. Энэ нь парламентад  чуулганы хугацаанд бараагаа ч харуулаагүй гишүүнээр Б.Наранхүү удаа дараа тодроод байна. Өнгөрсөн намрын чуулганы 166 цаг хуралдсан нэгдсэн хуралдааныг 135 цаг тасалсан “дээд амжилт”-ыг  тэрбээр тогтоогоод байгаа.

 

 Өнөөдрийн тухайд УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдон, шалгагдаж байгаа бол гишүүн Д.Мурат мөн л бусдад бэлгийн дарамт үзүүлсэн асуудалд дэгдээсэн.

 

Хуулийн байгууллага албан ёсоор тогтоогоогүй ч оффшор бүсэд хөрөнгөө нуусан, авлига хээл хахуульд холбогдсон эрхмүүдийн нэр үе үе гарсаар байдаг.  “Авлига авсан гишүүн байвал МАН-аасаа хөөнө” гэдгээ саяхан эрх баригч хүчний удирдагч мэдэгдсэн.  Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх үгийг хаврын хийрхэл гэж хүлээж авах үндэслэлгүй, уг нь.

 

Ийнхүү  эрх баригчдыг хийрхлээ зогсоож, амлалтаа биелүүлэхийг шаардан, хариуцлага нэхсэн өдрүүд үргэлжлэх нь.  Бүрэн эрхээ эдэлж байгаа эрх баригчид буруугаа бусдад нялзаалгүй, амлалтаа биелүүлэхийг сөрөг хүчин төдийгүй ард түмэн  ч харж, шаардаж байгаа.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
АНынхан ямар хариуцлага хүлээсэн бол.
2018-04-07
Зочин:
АНынхан 2012-2016 онуудад даанч жудаггүй цусалсан даа. 1990 онд ярьж байсныхаа эсрэгээр буюу улсын өмч хөрөнгийг бүлэглэн идэх ,улсын хөрөнгийн эх үүсвэрээр бүлэглэн хувьчилж авах,улсын сан хөмрөгийг хувийнхаа түрийвч шиг ашиглах,улс эх орны нэрээр өчнөөн тендерийг хуваан авч өөрсдийнхөө компаниудыг өндөр өртөгтэй дэлхийн зах зээлийн үнээс илүү их орлоготой ажлаар хангах, Төр ардаа тэрбум долларын өрөнд оруулсандаа . Ер нь л гарах болгондоо улсаа самарсан увайгүй ноход юм.
2018-04-07
АН-аас Баттулгад зээл тэглэх тухай даалгавар өгсөн, тэр хүлээн авсан зээл тэглэхийг нэхэж шаардаж байна
2018-03-01
иргэн:
Засаг тэргүүлж, Нам толгойлж байгаа хүнд хандах нь: Наад УИХ-д сууж,Засагт ажиллаж байгаа хүчин,бэлгийн дарамт үзүүдэгч,олон нийтийн өмч хөрөнгө луйвардагч, хулгайч нараа цэгцэлж ёс журмаар нь шийдэж байж АРД ТҮМЭНД би сайд гэж данхалзах байх шүү.
2018-02-28
ЗОЧИН:
2012-2016 онд цалин тэтгэвэр нэмэх ёстой байсанч нэмсэнгүй валютын ханшийг жишиггүй өсгөсөн өр зээлийгөсгөж үр ашиггүй зарцуулж эргэж төлөгдөхгүй болгосноос гадна богино хугацаатай өндөр хүүтэй зээл авсан валютын нөөцийг ховх сороод дуусгасан эдийн засгийн өсөлтийг навс унагасан зэрэг нь ард түмний амьдралыг доройтуулах үндэс болсонд ард иргэд дүнгээ тавьсан мартаагүй байгаа энэ бүгдийг засаж залруулах гэж одоогийн засаг төр үйл тамаа үзэж байгааг бас харж байгаа шүү шалдаа бууж сад тавьсан эдийн засгаа зөв гольдролд нь харинч богино хугацаанд оруулаад тэтгэвэр нэмэх боломж бүрдүүлж цалин нэмэх бололцоо бий болгөж байгааг магтахаас өөр аргагүй үүнээс харахад үлдэж байгаа хугацаанд амлалтаа давуулан биелүүлэх бүрэн бололцоотой нь харагдаж байна харин эх орноо элгээр нь хэвтүүлсэн хүмүүстэй хатуухан тооцоо бодохгүй бол алдаагаа одоо хүртэл ойлгоогүйгээр барахгүй засаг төрийг хүчээр авах вм яриад явж байна тэгвэл монгол орон маань бүрэн дампуурна
2018-02-28
Зочин:
Харин ч 2012-2016 оны хооронд төр барих аядаж байсан хулгайч нартай тооцоо хийхгүй толгойг нь илээд байгаад ард түмэн бухимдаж улс орноо мөлхүүлсэн урвагчидтай хариуцлага тооцхыг хүлээж байна.
2018-02-28
Bitgii huts MALAA
2018-02-28
зочин:
МАН гарч ирж Улс орон дампуурахаас аврагдсан нь үнэн,, АН-ын тэнэгүүд эдийн засгийг унатал нь хулгай хийсэн нь үнэн, Эдийн засаг сэргэж иргэдийн амьдрал ахуйд нөлөөлөх нь гарцаагүй, Одоо харин мхууль бус зүйлтэй хуулийн дагуу ажиллах хэрэгтэй. Хотын мафи-гаас хурдан салах хэрэгтэй. Иргэд бид Хүрэлсүхийн засгийн газарт маш их итгэл хүлээлгэж байгаа шүү
2018-02-28
Bitgii huts MALAA
иргэн:
МАНАН-аас Эрдэнэтээ нэхцгээе. Дундуур нь хуваагаад идчихэж байна ш дээ.
2018-02-28
Zochin:
Авлигын индексээр 2016 онд 86 жагсаж байсан Монгол орон, 2017 онд 103 дугаар байр шилжиж 17 байраар ухарсан байна.Энэ нь авлига, хээль хаахууль Цэцэглэж байгааг харуулж байна. 65 суудалтай МАН.
2018-02-28
Үнэн үг:
65 суудалтай нам хоорондоо хэрүүл маргаан хийхээс өөр юу ч хийсэнгүй. Мэргэжлийн ч гэнэ үү, ардын ч гэнэ үү, бяртай ч гэнэ үү хоосон ярианаас өөр юу ч амжуулсангүй, амжуулж чадахгүй юм байна гэж ард түмэн ойлгосон.
2018-02-28