У.Хүрэлсүх: МАН бүлэглэлээс ангид нам байна
2018-03-01

МАН-ын үүсэн байгуулагдсаны 97 жилийн ой тохиож байна. Монголын улс төрийн ууган хүчин МАН энэ өдөр Тусгаар тогтнолын ордонд баярын хурлаа хийлээ. Баярын хуралд МАН-ын дарга У.Хүрэлсүх  илтгэл тавив. МАН-ын дарга У.Хүрэлсүх илтгэлдээ:

 

-МАН-ын түүх бол Эрх чөлөө, Тусгаар тогтнол, Их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн түүх юм. Туурга тусгаар улсаа сэргээн босгож, Тусгаар тогтнолоо дэлхийд тунхаглаж, хоцрогдсон буурай орноос хөгжил дэвшил рүү удирдан залж, эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө залуу нас, халуун амиа өргөсөн үе үеийн Эх орончдынхоо гавьяа зүтгэлийг бид эгнэгт мартах учиргүй.

 

Монгол улсад улс төрийн хүчин, нам анх үүсэн байгуулагдсан энэ баярын өдөр миний бие МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд өөрийн санаа бодолоо Улс төрчид болон бусад улс төрийн намын нөхдүүдтэйгээ илэн далангүй хуваалцахыг хүсч байна.

 

Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөж байна. Улс төрийн салбарт ч өөрчлөлт өрнөж байна. Улс төрийн намууд тодорхой анги, бүлгийн эрх ашгийг төлөөлөн хамгаалдаг байсан цаг өөрчлөгдлөө. Намууд нийтийн эрх ашиг, нийгмийн үнэт зүйлийг эрхэмлэн дээдэлж, олон нийтийн сайн сайхны төлөө хөгжлийн бодлогоо уралдуулан хамтран ажилладаг болсон байна. Улс төрийн намуудын энэхүү өөрчлөлтийг улс төр судлаачид намын хөгжил, хувьслын “Шинэ үе” гэж нэрлэж байна. Улс төрийн намууд хамтран ажиллах гэдгийг үгсэн хуйвалдаж тодорхой бүлэглэлийн эрх ашгийг хамгаалж, эх орноо тонон дээрэмдэхийг огт хэлээгүй. Харин улс төрийн Намууд улс орныхоо хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхийг хэлж байгаа юм. Өнөөдөр улс төрийн намууд Эх орныхоо ирээдүйн төлөө Эв нэгдлийг эрхэмлэн, Нэгдмэл цул байж улс орныхоо аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллах ёстой гэдгийг буурал түүх бидэнд сурган сануулж байна. Нам дотроо ч, намууд хоорондоо ч эв эетэй байж, шударга ёсыг дээдлэн улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэг санаатай НЭГДМЭЛ бодлоготой байж, ард олноо улс төрөөр талцуулан хуваахгүй, нийгмийн тогтвортой байдлыг ханган хамтран ажиллахыг олон нийт хүсэж бас биднээс шаардаж байна.

 

Учир иймд эвдэрч хагаралдах, эсэргүүцэн тэмцэлдэхээ урьтал болгох бус, эвлэлдэн нэгдэж, эдийн засагаа сэргээж, эх орондоо шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө, иргэн бүрийнхээ ажил амьдралыг дэвжин дээшлүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг Монгол Ардын Намын даргын хувьд би Улсынхаа улс төрийн нам, хүчнүүдэд уриалж байна. Намууд нь зөв бодлоготой, улс төрчид нь зөв сэтгэлтэй, сахилга хариуцлагатай, ёс зүйтэй, иргэд олон түмэн нь ирээдүйдээ итгэлтэй өөдрөг байж Монгол сайхан эх орныхоо төлөө хамтдаа зүтгэе.

 

Манай нам анх байгуулагдахдаа л сахилга, хариуцлагыг ийнхүү нэн тэргүүнд тавьж байсан байна. Өнөөдөр ч сахилга дэг, журмыг чанд сахиж, Шударга ёс, алагчлалгүй тогтолцоог бий болгож, авлига, хүнд сурталыг таягдан хаяхыг бид зарчмаа болгон ажиллах болно.

 

Энэ нь Монгол улсын хөгжилд бодит үр дүн авчрах бөгөөд цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлтийг бий болгоно. Бид намаас итгэл хүлээлгэж нэр дэвшүүлсэн, томилсон албан тушаалтнуудаас өндөр хариуцлага, ёс зүй, ажлын үр дүн  шаардана. Манай нам амжилт гаргавал дэмжиж, алдаа гаргавал хариуцлага тооцдог шударга зарчим баримтална.

 

Нэг хүний бага гэлтгүй алдаа намын нэр хүндийг унагана гэдгийг намаас нэр дэвшсэн, томилогдсон албан тушаалтан хэн боловч байнга санаж явах ёстой.

 

Манай нам популист амлалт, улс төр-эдийн засгийн явцуу сонирхол бүхий бүлэглэлээс хараат бус ангид нам байна хэмээлээ.

 

МАН-ын баярын хурлын үеэр шинээр залуус элссэн залуус батлахаа гардан авсан юм. 

Shuud.mn
Сонин хачин
Монгол хөгжих болоогүй Х.Баттулга У.Хүрэлсүх Б.Бат-Эрдэнэ одоо бөх Сумьяабазар тэгээд хувийн дээд сургууль төгссөн Нямбаатар нарыг толгой дээрээ гаргаж байгаа улс хөгжинө гэж үү. Бөх нэртэй засгийн газар байгуулах хэрэгтэй. Одоо удахгүй Давгадорж ерөнхий сайд болно гэж мөрөөдөж байгаа. Сумьяабазар бол ерөнхийлөгчийг зүүдэлж байгаа. Харин Увсын ард түмэн ухаантай тулдаа Х.Баянмөнхийг төр ард түмэндээ бөхөөрөө алдаршиж яв гээд улс төрд оруулаагүй.
2018-09-24
хэ хэ:
Сайд нь өөрөө дээрэмчин байвал яахав?!
2018-07-10
юу гэнэв:
Хүрэлсүх өөрөө"манлайлагч залуус" гэх хөдөлгөөнд тулгууралсан МАН доторх нэг бүлэглэийн толгойлогч бол Ухнын Хүрэлсүх өөрөө мөнөөс мөн,Юуных нь бүлэглэлгүй нам гээд шал худлаа баг амсөөд хэрэггүй ээ Хүүк ээ
2018-07-10
мгл:
Шууд хүч хэрэглээд хогнуудаасаа сал. Зоригтой байгаачээ.
2018-05-24
Зочин:
ХООСОН ЦЭЦЭРХЭХ ЭЭ БОЛИМООР ДОО... ТАНАЙ НАМЫН "ТАНХАЙ ОЛИГАРХИ,ОФФШОРЧИД" таныг үгийг мөн тооцж авч үзнэ дээ... Хоосон МӨРӨӨДӨЛ.. ХАРЖ Л БАЙЯ...
2018-03-01
бүх луйварчдаа хөөж явуулаад ярих ёстой юм бишүү??? сайдаа??е
2018-03-01
хэ хэ:
Сайд нь өөрөө дээрэмчин байвал яахав?!
БАРАХ УУ?
2018-03-01
Хариуцлага тооцох маш олон асуудал хумуус хэвлэл мэдээлэлээр яваад байдаг юу ч болоогуй юм шиг Сайхан яриад байж болох уу
2018-03-01
Содбаяр:
МАН өөрөө бүлэглэл шүү дээ.
2018-03-01