Бүх музей үнэ төлбөргүй үйлчилж байна
2018-03-01

 

Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn

 

 Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй бүх музей өнөөдрөөс /2018.03.01/ иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

 

БСШУС-ын сайдын тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар болсон.

 

Энэхүү арга хэмжээний хүрээнд энэ сарын 1-8-ны өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

 

Үнэгүй үйлчлэх 11 музей:

 

1. Төрийн түүхийн музей: 

 

  • Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-1

 

2. Байгалийн түүхийн музей

 

  • Хаяг: Сүхбаатар дүүрэг. Засгийн газрын ордны баруун хойно

 

3. Богд хааны ордон музей

 

  • Хаяг: Хан-Уул дүүрэг, Зайсан явах замын баруун талд

 

4. Үлэг гүрвэлийн төв музей

 

 

  • Хаяг: Чингэлтэй дүүрэг 5-р хороо, Тусгаар тогтнолын талбайн чанх ард буюу хуучнаар Лениний музей

Үлэг гүрвэлийн төв музей

 

5. Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

 

 

  • Хаяг: Чингэлтэй дүүрэг. Худалдаа хөгжлийн банкны төв байрны баруун талд, Барилгачдын талбай

 

6. Монгол цэргийн музей

 

  • Хаяг: Хил хамгаалах ерөнхий газрын зүүн талд, ИЗИС-н чанх урд

 

7. Монголын үндэсний музей

 

  • Хаяг: Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын ордны баруун талд

 

8. Театрын музей

 

  • Хаяг: Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний арын 2 аркны дунд

 

9. Чойжин ламын сүм музей

 

  • Хаяг: Сүхбаатар дүүрэг, UB Mart худалдааны төвийн баруун талд

 

10. Улаанбаатар хотын түүхийн музей

 

  • Хаяг: Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний зүүн талд

 

11. Монголын Уран зургийн галерей

 

  • Хаяг: Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний зүүн та

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин