Г.Занданшатар: Төрийн албыг хариуцлагатай, шударга болгоно
2018-03-02

Засгийн газраас 2018 оныг сахилга хариуцлагын жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан АТГ-ын тэргүүн комиссар Х.Энхжаргал өнөөдөр /2018.03.02/ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар болон 13 яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт АТГ-ын ажлын удирдамжийг гардууллаа. 

 

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд АТГ-ын ажлын хэсэг төрийн бүхий л шатны  байгууллагад ажиллан авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцжээ. Улмаар АТГ-аас шалгалтын үр дүнг Үндэсний Аудитын газар , Төрийн албаны зөвлөлтэй хамтран хэлэлцүүлсэн бөгөөд шалгалтын үед илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах , цаашид дахин зөрчил гаргахгүй байх үүднээс зөвлөмж боловсруулан Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байна.

 

АТГ-ын ажлын хэсгүүд энэ оны гуравдугаар сараас дахин төрийн байгууллагуудад ажиллаж, хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилттэй танилцах аж. Энэхүү шалгалтын удирдамжийг  АТГ-ын дарга тэргүүн, комиссар Х.Энхжаргал өнөөдөр /2018.03.02/ Төрийн нарийн бичгийн дарга нарт гардуулан, танилцууллаа.

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Энэ онд Төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг дээшлүүлэх үүрэг даалгавар өгсөн. Үүний хүрээнд өнөөдрийн арга хэмжээ явагдаж байна. Гааль татварын газарт авлигын индекс өндөр байна гэж олон улсын байгууллагаас дүгнэсэн. Иймд  лиценз, тусгай зөвшөөрлийг цахим болгохоор  Засгийн газрын бодлогын зөвлөл ажиллаж байна. Энэ онд багтаан иргэд гар утсаараа санал бодлоо хуваалцаж асуудлаа шийдүүлдэг болох ажлыг Засгийн газраас эхлүүлсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ёс зүйн дүрмийг УИХ-аар батлуулж, төрийн албаны бүх шатанд мөрдүүлэх ажлын хэсэг байгуулан Төрийн албыг илүү хариуцлагатай, шударга ёсыг дээдэлсэн болгохоор ажиллаж байна” гэв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
ёёё:
Энэ заваан нам гэж хуваагдсан сүрэг хүнэнцэрүүд бие биенээ ажилтай болгоно, ард түмний өмчийг идэж уухад нь туслана, зугаацуулна, хүчирхийлэхэд нь туслана. Их хурлын гишүүд нь өөрийн хамаатан ах дүү найз нөхдөө хүний ажлыг булаан байж томилно. Улс эх орныхоо хэтийн болон ойрын хөгжлийн талаар юу ч хийхгүй.
2018-03-03
иргэн:
ХАРАГДААЧ
2018-03-02
зандан шаамар:
монгол төрийг гутаасан дүүрцэн шаар нэг байнаа мөрийтэй тоглоно балиарр хорчин эниийг хархаар төрд адгийн шаарнууд цугладийн байнаа л гэж бодогддог
2018-03-02
хичнээн жил тоть шиг энэ үгээ давтахавдээ одоо больж үз биелэхгүйгээс хойш
2018-03-02
zochin:
Худлаа хэлбэрдэхээ болио ооо, гоё юм ярьж шилний цаанаас чихэр долоолгохыг чинь 20 жил гаруй хүлээгээд бүтэхгүй нь тов тод болсон та нар зориуд хийхгүй чадах ч үгүй, ж нь :'наадах чинь хэрэгжих мехагизм хөшүүрэг байхгүй, хариуцлага бодитоор тооцохгүй шүүдээ, хэнийг ч халахгүй анхааруулсан нэр хэмээж толгойг нь илээд өнгөрнө.
2018-03-02
монгол:
Болгоно гэж ярихыг чинь ард түмэн зөндөө сонссон. Чадахгүй хүсэхгүй юмаа битгий ярьж бай. Хүн итгэнэ гэж одоогоороо бодоод бга юм уу хаашаа юм.
2018-03-02
Zochin:
Zandansatar ooroo tsever hun bish. Hiij chadakhgui eee. Odoo hudlaa yridagaa boli
2018-03-02
Баяраа:
Болгооч дээ тэгээд. Юугаа хүлээгээд байгаа юм бэ?
2018-03-02
болгооч дээ тэгээд юугаа хийгээд хүлээгээд байгаа юм бэ?
2018-03-02
Ulgeree yrisaar.....
2018-03-02
тэгээд хаана байна.Болгоно гээд гарч ирсэн биз дээ? Эрдэнэт,Оюу толгой,Тавантолгой,төмөр замтай холбоотой төрийн албаны дээдсүүдийн хэргүүдийг яаж шийдэхийг иргэд харж байна. Багш,сувилагч нарын жижиг гаруудтай тэмцэхийг хэлээд байгаа юм уу?
2018-03-02
zochin:
Unexeeriin albiig shudraga hariutslagatai bolgono gej baigaa bol ajildaa irdeggui, ajlaa tsalgarduuldagegch battsetsegeesee exlbel unexeer shudraga bolox baixdaa.
2018-03-02
AVLAGAL GEDEG CHIN HULGAA
2018-03-02