Ким Чен Унтай яриа хэлэлцээр хийх Сөүлийн эрхмүүд тодорчээ
2018-03-05

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хойд Солонгос руу тусгай төлөөлөгчөө илгээхээр болсон талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

“Хөх ордны тэргүүн Пхеньян руу Тагнуулын Ерөнхий газрын дарга болон Аюулгүй байдлын агентлагийн байдлын тэргүүнийг илгээхээр болсон” талаар Засгийн газрын хэвлэлийн албанаас уламжлав.

 

Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Чон Ва Дэ “Ерөнхийлөгчийн илгээсэн хоёр төлөөлөгч улс орныхоо томоохон итгэлийг хүлээн Пхеньянд очихоор болсон. Энэ айлчлал өгөөжөө өгч, хоёр улсын дундах таагүй харилцаа дуусгавар болно гэдэгт итгэж байна” гэж мэдэгджээ.

 

Тагнуулын албаны дарга Су Хун болон Үндэсний Аюулгүй байдлын газрын дарга  Чун Эуй Ён  нар ирэх долоо хоногт Пхеньянд айлчлах гэнэ.

 

Пёнчаны өвлийн олимпийн нээлтэд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны төрсөн дүү Ким Ё Чен оролцсон билээ.

 

Тэрбээр нээлтийн үеэр Хойд Солонгост айлчлахыг хүссэн урилгыг Хөх ордны тэргүүнд хүлээлгэн өгсөн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин