Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд нарыг шалгуулах талаар мэдээлнэ
2018-03-05

МҮХАҮТ-ын Их танхимд

 

9.30 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар бизнес эрхлэгчидтэй уулзаж, Татварын 3 хуульд өөрчлөлт орж байгаа асуудлаар санал солилцоно.

 

ШУА-ийн байранд

Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулж цахилгаан станц барих асуудлаар Монгол Хятадын эрдэмтэд хэлэлцүүлэг хийнэ. 98119897

 

Нийслэлийн иргэдийн танхимд

09.30 цагт: 500 гар утасны чэнжүүдтэй хийх уулзалт өдөрлөгийн арга хэмжээ болно. Утас 99040805 

 

10:00 цагт:

Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс 9 дүүргийн дунд "Уран зохицуулагч"-ийг шалгаруулах тэмцээн  зохион байгуулагдана. Холбоо барих утас: 88114145

 

MN-Мэдээллийн төвд


11.00 цагт Онц аюултай, маш нууц мега төслүүдийг илчилж, хуйвалдсан улстөрчдийг шалгуулах асуудлаар иргэний хөдөлгөөнүүд хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

13:00 цагт  ХНХЯ, ГБХЗХГ-аас санаачлан "Ирээдүйн эзэд" мэргэжил сонголтын аяныг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Аяны нээлт Отгонтэнгэр их сургуулийн спорт зааланд болно. Холбоо барих: 86094455, 88209963

 

Live conference center.

14:00 цагт Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд, М.Энхболд шалгуулахаар хуулийн байгууллагад өгөх талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

Shuud.mn
Сонин хачин