“Оскар”: Оддын гангараа
2018-03-05

Кино урлагийн шилдгийг тодруулдаг 90 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотын “Долби” театрт яг одоо  үргэлжиж байна. Энэ жилийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг нэрт хөтлөгч Жимми Киммел хөтлөхөөр болсон юм. Улаан хивсний ёслолыг сонирхуулж байна. 

 

“Оскар”-ын хамгийн олон номнацид Мексикийн кино найруулагч Гильермо Дель Торогийн найруулсан уран зөгнөлт, драмын  төрлийн "The Shape of Water" кино 13 төрөлд нэр дэвшсэн байна. "Lady Bird" киног найруулсан Грета Гервиг “Шилдэг найруулагч”-ийн номинацид нэр дэвшиж байгаа тав дахь эмэгтэй болсон бол түүхэн, драмын төрлийн "Mudbound" кинонд зураглаачаар ажилласан Рэйчел Моррисон “Оскар-т нэр дэвшсэн анхны эмэгтэй зураглаач болно хэмээн “www.oscars.org”  сайтад мэдээлжээ. Харин "Darkest Hour" киногоор Гэри Олдмэн, “Алтан бөмбөрцөг” наадмаас хамгийн олон шагнал хүртсэн "Three Billboards Outside Ebbing, Missouri" кинонд тоглосон Фрэнсис Макдорманд нар “Шилдэг гол дүрийн жүжигчин"-ээр шалгарах магадлал өндөр байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин