Багануурын ДЦС-ын концесст ялахын тулд 30 гаруй сая долларын авлига өгсөн гэлээ
2018-03-05

 

Өнөөдөр 11 цагаас Монгол Ньюс мэдээллийн төвд иргэний хөдөлгөөнүүд хамтран мэдээлэл хийлээ. Тэд үндэсний аюулгүй байдалд аюултай, нууц байдлаар хийгдсэн Багануурын 700 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын концесст БНХАУ-ын “Цөмийн энергийн барилгын 22 дугаар товчоо” хэмээх барилгын цэргийн анги, “Пинггао групп” компанийн нэгдэл шалгарсан нь хуйвалдааны шинжтэй, үүний цаана улсын эрх ашиг, аюулгүй байдал хөндөгдөж буй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Монгол Улсын Засгийн газраас зарласан Багануурын цахилгаан станцын концесст оролцохын тулд  “Цөмийн энергийн барилгын 22 дугаар товчоо” хэмээх барилгын цэргийн анги, “Пинггао групп” Багануур холдинг лимитэд хэмээх компанийг Хонгконгт байгуулсан. Мөн өөрийн охин компани болох “Багануур пауэр” ХХК-г Монголд байгуулж, 2015 оны дөрөвдүгээр сарын1-ний өдөр концессийг эзэмшигчээр бүртгүүлсэн байна.

 

 БНХАУ-ын компани уг концесст шалгарснаар монголчуудад ямар эрсдэл учирч болохыг дурдлаа. Тухайлбал:

 

1. Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой, найдвартай ажиллагаа болон төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах "Багануурын цахилгаан станц" төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр болсон. Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий энэхүү станцыг барих концессын гэрээнд багтсан барилгын хугацаа (4  жил), ашиглалтын хугацаа (21 жил) нь нийт 25 жил байгаа нь монголчууд 21 жил хятадуудад ашиглуулна гэсэн үг гэлээ.
2. “Багануур пауэр” ХХК нь 2015 оны наймдугаар сарын 28-ны өдөр “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-тай байгуулсан Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд ч Монголын талд хохиролтой заалт орсон байгаа аж. Тус гэрээнд зааснаар жил бүр хамгийн багадаа 4.2 тэрбум кВт.цаг эрчим хүчийг гэрээнд заасан тарифаар худалдан авах үүргийг Монголын тал хүлээжээ. Харин худалдан авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд зөрүү төлбөрийг Монгол Улсын Засгийн газар барагдуулах үүрэгтэй.  Гэтэл гэрээнд заасан 4.2 тэрбум кВт эрчим хүч нь Монгол Улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 60-70 хувьтай тэнцэж буй учир ДЦС-уудын үйлдвэрлэл зайлшгүй буурч, улмаар хаагдаж болзошгүй нөхцөлд хүргэх, хэрэв хаагдвал 3000 монгол хүн ажилгүй болно гэсэн үг ажээ.


3. Багануур цахилгаан станцын үйлдвэрлэсэн 1 кВт цахилгаан эрчим хүчний үнэ 9 цент буюу 225 төгрөг байхаар зааж өгчээ. Монгол Улс өнөөдөр ОХУ-аас импортлож буй  цахилгаан эрчим хүчний 1 кВт-ын үнэ 81.8 төгрөг байгаа. Тэгэхээр дотооддоо үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнэ импортлож буй цахилгаан эрчим хүчний үнээс 3 дахин үнэтэй, ам.долларын ханш өсөхөд улам нэмэгдэхээр гэрээлсэн нь хэнд ашигтай, хэний хийсэн ажил вэ?


4. Дэлхийн жишигт цахилгаан станц барих өртөг дунджаар 1 мВт нь 1 сая ам.доллар байдаг. Энэ жишгээр тооцож үзвэл 700 мВт хүчин чадалтай Багануурын цахилгаан станцыг барихад зарцуулах өртөг 700 сая ам.доллар байх ёстой атал 1.2 тэрбум ам.доллар буюу 2 дахин өндөр үнээр баригдахаар болжээ.

 

Энэ мэтчилэн шинжилж тооцоолж үзвэл хардалт дагуулсан маш олон тоо баримт бий гэдгийг “Нэгдсэн Монгол” хөдөлгөөний тэргүүн Ч.Мөнхбаяр, Багануур иргэний нийгмийн төлөөлөгч Д.Баатарсүрэн, эрчим хүчний инженер Т.Минжүүр нар дурдлаа.

 

Зарим эх сурвалжийн баттай бус мэдээллээр Багануурын цахилгаан станцын тендерт ялсан нэр дурдсан компани нь 30 орчим сая ам.долларын хахууль өгсөн гэдгийг хэвлэлийн хурал хийсэн төлөөлөгчид мэдэгдээд энэ асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авч, шалгаж үзэх ёстой гэлээ.

 

БНХАУ-ын гадаад бодлого, үзэл баримтлалд гадаад улсад байгаа өөрийн хөрөнгө оруулалт, өмчийг цэрэг-зэвсгийн хүчээр хамгаалах гэсэн онцгой заалт бий. Багануурын цахилгаан станцтай байгуулсан гэрээний хугацаанд цахилгааны төлбөр саатах, нүүрсний хэрэглээг нь хангаж чадахгүйд хүрэх зэрэг асуудал гарахад өөрийн улсын хөрөнгө оруулалтыг дээрх заалтаараа хамгаалах боллоо гэхэд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учрах эрсдэлтэй. Тиймээс улсынхаа эрх ашиг, аюулгүй байдлыг тооцоололгүй байгуулсан энэ мэт төсөл, концессийг эртхэн шалгаж, бодит гэрээг ард иргэдэд таниулж, улмаар зогсоох Засгийн газар, холбогдох яамд, АТГ, Тагнуулын байгууллагын анхаарах асуудлын нэг гэдгийг иргэний нийгмийн төлөөлөгчид онцгойлон хэллээ.

Shuud.mn
Сонин хачин
Болдбаатар:
Манайд үнэхээр хөл толгой алга. Төрийн бодлого ч гэж алга.Төрд гарсан хэд дураараа дургиж ард түмэн бор зүрхээрээ амьдарч байна. Уг нь ашиглавал эрдэмтэн мэргэд цөөнгүй байдаг. Тэднийг хэн ч тоохгүй улс төрчид бүр тоохгүй өөрсдийнхээ тэнэг төслүүдийг хэрэгжүүлж улс орондоо хохирол учруулсаар . 1-р Петр хаан Орос орныг хөгжилтэй улс болгох гэж эрдэмтэн мэргэдээ түшиглэснийг манайхан мэдмээрсэн
2018-03-06
ex oronch:
UMXII XYATADTAI XEZEE CH BITGII IIMERXUU YUMAN DEEREE ORUULJ BAIGAACH EE TER XAXUUL ABCH EX ORODOO ONTS IX XEMJEENII XOXIROL UCHIRUULSAN NOBSHNUUDIIG CHANGAD XATAAJ AL
2018-03-06
Юм уншчихаад коммент бич дээ. Энэ гэрээг МАН биш АН засаг барьж байх үед хийсэн шүү.Энэ намуудын байж байгааг новш гэж. Жич би аль ч намын гишүүн биш. Зөвийг нь дэмжиж бурууг нь шүүмжилэнэ шүү.
2018-03-05
Аюумшиг:
60 ТЭРБУМЫН ЛУЙВАРЧИД ОДОО ДАХИАД ГАРАХАА ӨНГӨРСӨН ГЭЭД ШУНАЛТАЙГААР АВЧ ӨАЙГАА ЮМ БАЙНА Л ДАА
2018-03-05
hg:
MAN-n zasag barih uer iim l yum garna shd,erdenetiin asuudlaas ch iluu gai avchrah geree bn
2018-03-05
Ми энхболд тэргуутэй хятадууд засгын эрхийг барьж байхад арга байж уу хятададууд л давуу эрхээр монголын тендер баялагыг авна шуу дээ.
2018-03-05
Зочин:
Хаана л мөнгө байх нүх сүв бүр өр шир авилгалд идэгджээ.30 авсан хүмүүсийг ол.зарла.шиитгэ. одоо өөр юу гарч ирэх бол гэхээс айх боллоо.хуульчдын тоо цөөдөж болхоор.шоронгийн тоог нэмэх болох нь ээ.энэ монголд цэвэр хүн олдохгүй болох нь ээ.
2018-03-05