Фрэнсис Макдорманд алтан хүнээ хулгайд алджээ
2018-03-06

АНУ-ын Лос Анжелес хотын Долби театрт өчигдөр 90 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол зохион байгуулагдсан билээ.

 

 

Уг наадмын хамгийн нэр хүндтэй шагнал болох “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацийн эзнээр Фрэнсис Макдорманд тодорсон юм.

 

Тэрбээр “Three Billboards Outside Ebbing, Missouri” кинонд бүтээсэн дүрээрээ анх удаагаа алтан хүний эзэн болжээ. Тэгвэл “Оскар”-ын дараа зохион байгуулагддаг хүлээн авалтын үеэр жүжигчин эмэгтэй алтан хүнээ хулгайд алдсан байна.

 

Хамгаалалтын ажилчид жүжигчний алтан хүнийг хулгайлсан этгээдийг баривчлан, цагдаагийнханд хүлээлгэн өгчээ.

 

Гэмт этгээд баригдахаасаа урьтаж жүжигчний алтан хүнтэй хамт авахуулсан зургаа нийгмийн сүлжээндээ нийтэлсэн аж.

 

Жүжигчин “Би удахгүй шүүхэд хандах болно” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин