Трампыг Персийн эзэн хаантай зүйрлэжээ
2018-03-06

АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсон цагаас АНУ, Израйлийн харилцаа өмнө нь байгаагүй сайжирсан билээ.

 

 

Трамп өмнөх Ерөнхийлөгч нарын олон жилийн турш баримталж буй Ойрхи Дорнодын талаарх бодлогоо Израйлийн төлөө өөрчилсөн юм.

 

Цагаан ордны тэргүүн өнгөрсөн оны эцсээр эртний түүхт Иерусалем хотыг Израйлийн нийслэл хэмээгээд 2018 оны тавдугаар сард АНУ-ын Элчин сайдын яамаа тус хот руу нүүлгэхээ мэдэгдсэн юм. Түүний мэдэгдлээс болж Ойрхи Дорнодод үймээн дэгдэж, олон зуун хүн хэлмэгдээд байна.

 

Трамп өчигдөр Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг Цагаан ордондоо хүлээн авсан талаар “www.usatoday.com” сайт мэдээллээ.

 

Уг уулзалтын үеэр Бенжамин Нетаньяху “Иерусалем хотыг Израйлийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрсөн нь үнэхээр гайхалтай алхам болсон” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Трампыг “Персийн Их Кир хаан”-тай зүйрлэсэн талаар албаны эх сурвалж өгүүлэв.

 

Мөн Трамп “Иерусалем хотноо АНУ-ын ЭСЯ очсоны дараа айлчлах болно” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин