Кенийн гүйгч Лондонгийн марафонд аваргаа хамгаалахад бэлэн
2018-03-07

 

Лондон марафоны аваргаа хамгаалагч, Кенийн гүйгч Даниел Ванжиру 4 сарын 22-нд эхлэх энэ жилийн марафонд амжилтаа бататгахэд бэлэн. Тэрбээр мягмар гаригт эмчийн үзлэгээр орж бүх зүйл жин тан болсон бөгөөд одоо тэмцээн болтол зөвхөн бэлтгэлдээ бүх анхаарлаа хандуулна гэдгээ илэрхийлэв.

 

 

Тэрбээр өнгөрөгч ням гаригт Лондонд болсон хагас марафонд амжилттай оролцож 2-р байранд орсон билээ.

 

"Уг хагас марафоны дараа би Нидерландад очиж эмчийн хяналтаар орсон. Гэмтсэн бэртсэн зүйл байхгүй л дээ. Гэхдээ Лондонгийн марафонд оролцох бэлтгэлээ хангахаас өмнө бүх зүйл хэвийн байгаа эсэхийг шалгахыг хүссэн юм. Би өөртөө итгэлтэй байна. 4 сарын 22-нд болох марафон хүртэл формдоо орчих байх" гэж Кенийн гүйгч мэдэгдлээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин