Удам дамжсан авьяас
2018-03-12

“Монгол HD” телевизээс зохион байгуулж буй “Voice of Monoglia” шоу нэвтрүүлэг үргэлжилж байна.

 

Тус нэвтрүүлгийн өчигдрийн /2018.03.11/ дугаарт Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын охин оролцож, дараагийн шатанд тэнцэв. Оролцогч Ж.Ариунжаргал нь “Location” дууг дуулж, дөрвөн шүүгчээс тэнцсэн үнэлгээ авлаа. Тэрбээр Д.Болд шүүгчийн багт орж, дараагийн шатанд өрсөлдөхөөр болов.

 

Ж.Ариунжаргал Дүрслэх урлагийн их сургуульд зураач мэргэжлээр суралцдаг ажээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин