Н.Цэрэнбат: Арилжааны чиглэлээр шонхор агнахыг албан ёсоор хориглосон
2018-03-12

 

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат цаг үеийн асуудлаар мэдээлэл /2018.03.12/ хийсэн. Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Агаарын бохирдлыг бууруулахад Засгийн газар болон ажлын хэсгээс ямар ажил хийж байна вэ?

 

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдсанаас хойш хэд хэдэн ажил хийж дууссан. Зарим ажил судалгааны шатанд явж байна. Ирэх долоо хоногт агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаж 2018 онд хийгдэх нарийвчилсан ажлуудын төлөвлөгөөтэй танилцана.

 

-Цэвэрлэх байгууламжын асуудал өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Шинэ цэвэрлэх байгууламж хэзээ ашиглалтад орох вэ?

 

-БОАЖ-ын яамнаас бүтээн байгуулалтын ажилтай холбоотой нэгдсэн ажлын хэсэг гаран ажиллаж байна. Яамнаас шинэ цэвэрлэх байгууламж болон цаашид лагтай холбоотой асуудалд үүрэг, даалгавар өгөөд ажиллаж байгаа. Хойшлогдоод, тодорхойгүй байгаа гэдэг нь ажлын хэсэг хуралдаад эцсийн шийд гаргаагүй байна гэсэн үг. Түүнээс биш дэд ажлын хэсгүүд хүлээсэн үүргээ биелүүлж, ажил хийгдэж байгаа.

 

-Энэ онд тусгай зориулалтаар ангуулах амьтдын хувиарлалт хийхдээ агнуурын нөөцгүй газраас аргал, угалз агнах зөвшөөрөл олгосон гэх асуудал яригдаж байна. Энэ талаар?

 

-Нийтдээ 20 гаруй аж ахуй нэгжид тусгай зөвшөөрөл олгодог. Өмнөх жилийн статистик тоонд үндэслэн тухайн агнуурын бүс нутгийн менежмент эзэмшигчдийн хүсэлтэд үндэслэн тоог гаргасан. Цаашид ЗГ, БОАЖЯ-аас бүх мэдээллийг ил тод, нээлттэй байлгахаар ажлын хэсэг гарган ажиллаж байна. Энэ бол агнуурын менежмент хариуцагч компани, тухайн хариуцагч компанитай тохиролцоогүй бизнес эрхлэгч нарын үл ойлголцол. Ил тод нээлттэй болоод ирэхээр хэн нь ажлаа шударга хийж байгаа нь харагдана.

 

-Ногоон зээлийн сангийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

 

-Ногоон зээлийн сангийн монголын талын УЗ өнгөрсөн долоо хоногт хуралдсан. Олон улсын гэрээ хэлэлцлээр Монгол улс үүрэг хүлээж, үйл ажиллагаа явуулахын тулд хуулийн болоод мэргэжил, техникийн хугацаа шаардагддаг. Энэ нь арилжааны банкнаас аж ахуй нэгж зээл авах гэж буйтай адил ойлголт биш учраас цаг хугацаа орно. Монголын тал хүлээсэн үүргээ биелүүлээд цаг хугацаандаа ажлаа хийж байна. Талууд ойлголцож чадвал ирэх аравдугаар сараас үйл ажиллагаа эхэлнэ гэж төлөвлөж байгаа.

 

-Шонхор агнах, барих зөвшөөрөлд хязгаарлалт тавих уу?

 

Арилжааны чиглэлээр шонхор агнахыг албан ёсоор хориглосон.  

 

-Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр барилга барьж болох ч орон сууц баригдаад байна?

 

-Ажлын хэсэг гаран ажиллаж хуулиар мөрдөх ёстой хэм хэмжээгээ зөрчсөн аж ахуй нэгжийн зөвшөөрлийг хуулийн дагуу цуцлахаар ажиллаж байна. Анх зөвшөөрөл авахдаа өгсөн хүсэлтийнхээ дагуу үйл ажиллагаа явуулсан эсэх нийтийн эзэмшлийн зам талбайд буюу зэргэлдээ байгууллага, иргэний орц гарцыг нээж өгөөгүй санал гомдол БОАЖЯ-нд долоо хоног болгон ирдэг. Санал гомдлын 80 гаруй хувийг зөвхөн Богд уултай холбоотой газрын гомдол эзэлж байна. Гэтэл энэ бол манай үндсэн ажил биш учраас тусгай ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Мөн Засгийн газрын тогтоолоор цаашид Зайсангийн аманд суурьшсан иргэдийг тусгай хамгаалалтын газраас хасах, Улаанбаатар хот руу шилжүүлэх нэгдсэн том ажлын хэсэг яам хооронд гараад явж байна

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Ingeh baisiin bol anhnaasaa yah gej bariulsan yum ter ih hurungu gargaj barisan bairnuudiig yahuu bugdiig ni amralt bolgoh uu
2018-03-12
Катаруудад шонхор өгдөгөө болиочээ
2018-03-12
Уншигч:
Тусгай хамгаалалтай газраас хасана гэдэг чинь хууль бусаар барьсан үл хөдлөх хөрөнгийг нь уб хотруу шилжүүлж хууль ёсний болгоно гэсэн үг юм биш үү
2018-03-12
zzz:
Uuguul irged gej gal tulj utaa gargadag ailuud.70 ailaas bolj 3000 garui ailuudiin erh zurchigduj bnaa.utaa amisgalj amidarch bhuu.End engiin irged zunduu amidardag .bayachuud ni 300 bhad uldsen ni jiriin irged shu
2018-03-12
зочин:
УИХ,ЗГ ын гишүүд,Олигархууд Зайсанд суурьшаад удаж байна шүү,нүүлгэж чадах болов уу,энэ нүүлгэлтэд зайсангийн уугуул иргэд өртөх магадлалтай
2018-03-12
zochin:
Ene zov shvv uvol bolhoor ene ailuudaas bolj boon utaatai boidog er ni ha saigvi gazar ger barij gazar avdag asuudlig boliulah heregtei
2018-03-12