Шинэ үндсэн хуулийг батлуулахаар дөрвөн нам нэгджээ
2018-03-13

МАХН-аас шинэ дээд хуулийг батлуулахын төлөө тунхаг бичиг бэлджээ. Уг тунхаг бичигт гарын үсэг зурах ёслол маргааш /2018.03.14/ болох юм байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ талаар МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Улстөрийн хүчнүүд нийлж ядуурал, ажилгүйдэл, уул уурхайн баялагаас ашиг шим хүртэж чадахгүй байгаа зэрэг Монгол оронд тулгамдаж байгаа  нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө, шинэ дээд үндсэн хуулийг батлуулахын төлөө, ард иргэдээрээ дэмжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно” гэв. Мөн тус намын дэд дарга Ц.Оюунбаатар “Дөрвөн намын гишүүд нэгдэн шинэ дээд үндсэн хуулийг дэмжих, тунхаглах арга хэмжээ маргааш болно. Монголчууд нэг зүгт харж, эвтэй найртай явахгүй бол хоёр хөршөөсөө хол хоцорч, эдийн засгийн ядуурлаас гарч чадахгүйд хүрч, ирээдүй маш бүрхэг байна. Иймд бид гарц харж улстөрийн намуудыг нэгдэхийг уриалж байгаа юм” гэлээ.

 

Шинэ дээд хуулийг батлуулахын төлөө нэгдсэн “ИЗНН”, “МАХН” зэрэг намын төлөөлөл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол маргааш /2018.03.14/ 11.30 цагт “Bluy Sky” зочид буудлын “Хөх тэнгэр” танхимд болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
За даа ард түмний олонхийн саналыг авчихаад Шинэ үндсэн хуулиа батлуулсан чинь зөв байхдаа
2018-03-13