Улаанбаатарт 7 хэм хүйтэн байна
2018-03-14

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр  цас орж цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтрэхийг анхааруулж байна.

 

 2018 оны 03 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр хойноос, бусад хэсгээр зүүн хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 10-15 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 6-8 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин