В.Путин: Бид тагнуулч эрийг хордуулаагүй
2018-03-14

Оросын тагнуулч асан Сергей Скрипал охин Юлия, Салисбуригийн хамтаар энэ сарын 4-нд Британийн Сэлисбури хотын худалдааны төвөөс ухаангүй байдалтай олдсон билээ.  Тэд өнөөг хүртэл ухаангүй байгаа бөгөөд өнөөг хүртэл эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

 

 

Британийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд тагнуулч эрийг охиных нь хамтаар Новичок гэгддэг дайны зориулалттай химийн бодисоор хордуулсан болохыг тогтоожээ.

 

Тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй өчигдөр ОХУ-ын эрх баригчдад хандан дээрх үйлдлээ тайлбарлахад нь 24 цагийн хугацаа олгосон юм.

 

Тэрбээр энэхүү хэргийн ард ОХУ байх магадлалтай хэмээн мэдэгджээ.

 

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өгөгдсөн хугацаандаа амжин “Та бүхэн буруу ойлголттой байна. Энэхүү хэргийн ард бид байхгүй” гэв.

 

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “ВВС” агентлагийн сэтгүүлчид “Биднийг үнэхээр хийсэн гэж бодоод байгаа юм уу. Үгүй. Тагнуулч эрийг хордуулсан хэргийг бид хийгээгүй” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
oros hezee ch iim yum hiihgui ee ho
2018-05-09
Эрдэнэ:
Улс орноо худалдвал үхэл.зөв шүү
2018-04-02
Ттг хийсэн юм аа английг оростой муудалцуулах гэж
2018-03-26
horduulsan sh dee anda bultad yah be dee
2018-03-14
Nuhsanch yadag yum:
Yern nuhah heregtei eh ornoosoo urvasan gulugnuudiig. Angli tagnuulch orosod urvalaa gehed anglichuud nuhchihaarn yum heldeggyi biz de. Songuuliin umnu USA TTG iin hiisen bashir arga
2018-03-14
Английг Оросуудтай муудалцуулах гэж АНУ-ын тагнуулынхан үйлдсэн л дээ_.
2018-03-14
Америкуудийн хийсэн ажил биз дээ
2018-03-14
разв:
орос тагнуулын хэрэгцээ дууссан гээд англосаксууд нухсан ч байж мэдэх хүмүүс дээ
2018-03-14
Zochin:
Amerikuud oorsdoo horduulchihaad Orosuudaas shaltag haigaad bgaa yum bish uu.
2018-03-14