Нэрт физикч Стивин Хокинг таалал төгслөө
2018-03-14

Британийн нэрт физикч Стивин Хокинг 76 насандаа таалал төгссөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Уг мэдээллийг физикчийн гэр бүлээс баталсан аж. Түүний хүүхдүүд болох Луси, Роберт болон Тим нар “Аав минь өнөөдөр таалал төгссөнд гүнээ харамсч байна” хэмээн хэлжээ.

 

Хокинг нь 1974 онд космологи ба квант татах хүчний чиглэлүүдэд, үүнд ялангуяа хар нүхний талаарх судалгаа ололтоороо олны дунд танигдсан. Өөрийн боловсруулсан онолууд болоод космологийг ерөнхийд нь хэлэлцсэн нийтийн шинжлэх ухааны бүтээлүүдээрээ мөн амжилт олсон юм.

 

1988 онд түүний бичсэн “Цаг хугацааны товч түүх” (A Brief History of Time) ном нь Британийн “Сандэй Таймс”-ын бестселлерийн жагсаалтад рекорд эвдэн 237 долоо хоногийн турш тэргүүлж, 10 сая хувь борлогджээ.

 

Стивен Хокингийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Амьдралын теором” кино өнгөрсөн 2016 онд нээлтээ хийсэн билээ. Физикчийн дүрийг холливуудын уран бүтээлч Эдди Редмэйн бүтээсэн бөгөөд тэрбээр энэхүү дүрээрээ “Оскар”-ын алтан хүний эзэн болсон түүхтэй. Жүжигчин эр дээрх мэдээллийн дараа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин