Найз охинтойгоо муудалцаад амиа хорлохыг завджээ
2018-03-14

 

Найз охинтойгоо муудалцсан залуу уурандаа амиа хорлохыг завдсан хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

Өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад “Манай охины найз залуу амиа хорлох гээд байна” гэх дуудлага ирсний дагуу очиж шалгалтын ажиллагааг явуулан, амиа хорлох гэсэн үйлдлийг таслан зогсоожээ. Уг этгээд нь Баянгол дүүргийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай, 26 настай, Э гэгч байсан бөгөөд хүзүүн тус газартаа гэмтэл учруулсны улмаас эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэжээ.

 

Өнгөрөгч долоо хоногт согтуурсан үедээ бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор амиа хорлохыг завдсан үйлдлийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоож байсан. Залуус уурын мунхаг, ухамсаргүй байдал, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас эрүүл мэнд, амь насаа хохироох эрсдэлтэй болчимгүй үйлдэл хийж байгаа нь харамсалтай. “Тэрхэн мөчид биеэ барьж чадсан бол...” гэдэг харамсал тээж, өөрийн болон бусдын амьдралд хар толбо үйлдээхгүйн тулд ухамсартай, хариуцлагатай байцгаая. 

Shuud.mn
Сонин хачин
Mia Gianna:
Many have come to the conclusion that Bitcoin and other cryptocurrencies cannot be traced or recovered but it’s incorrect, it can be traced and recovered with the right tools and resources. I was one of those who didn’t believe in it but I was able to recover my Bitcoin after I sent a huge amount to the wrong address with the help of a recovery team called Hack Judas. I thought all hope was lost for good but with the intervention of Judas, I was able to trace and recover my Bitcoins. Truly remarkable work by Hack Judas and I highly recommend their service. Judas can be reached via E-mail: hackerjudas9@gmail.com INSTAGRAM: hackerjudas TELEGRAM: JUDAS012
2023-07-26
Иргэн:
хүчээр авч суухнээ.Эртхэн зам мөрөө хөөвөл дээр дээ Йим хүчирхийлэгч хань болохгүй дээ
2018-03-14
Naiz ohid:
Uh uh uhej dald orj horvoog tseverle. yu ch chadahgui baij buhniig yalah gesen setgetsiin ovchtei yumnuud uhsen ni deer.
2018-03-14
Ээж:
Эхийгээ хайрладаггүй яадаг мал вэ
2018-03-14
Хөдөөнийхөн гэж малнууд байна амиа хорлох гэж хотод ирдэг юм биш биз дээ амьдарч чадахгүй бол нэр биёэ бүтэн дээр нутгаа зүглэ л дээ.Өөрийгөө ч өрөөлийг ч амар байлгаад өг
2018-03-14
zochin:
Заавал өөрийн хүссэндээ хүрэх гэдэг хүчирхийлэгч авиртай залуугаас хурдан холдсон нь дээр дээ
2018-03-14