Нэгдүгээр эгнээгээр зорчвол торгох шийтгэл хэвээр үйлчилнэ
2018-03-14

Олон нийтийн цахим сүлжээгээр нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд торгуулийн арга хэмжээ авдаг нь хууль бус гэдгийг шүүх нотолсон гэх агуулгатай мэдээлэл цацагдсан. Үүнд цагдаагийн байгууллагаас албан ёсны тайлбар хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ талаар Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Иргэн Санжаагийн Одгэрэл нь нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд торгуулийн арга хэмжээ авах нь хууль бус гэдэг мэдээлэл тараасан. Энэ нь ташаа мэдээлэл. Тухайн иргэн өөрөө автомашинаа унаж яваагүй бөгөөд эзэмшиж эхлэхээс нь өмнө бичигдсэн торгуульд үндэслэн шүүхэд гомдол гаргасан байгаа юм. Иймд шүүхээс уг торгуулийг хүчингүйд тооцсон. Иймд иргэдийг худал мэдээлэлд автахгүй байхыг хүсч байна. Цаашид нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд торгуулийн арга хэмжээ авах журам хэвээр үйлчилнэ” гэв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
ИРГЭН:
ТОРГУУЛИЙГ ХУГАЦААТАЙ ТӨЛҮҮЛДЭГ ХУУЛЬТАЙ БОЛОХГҮЙ БОЛ ЭНЭ ТАХИР ДУТУУ СИСТЕМ ХҮМҮҮСТ ДҮРЭМ ЗӨРЧИХ БОЛОМЖ ЭРХИЙГ НЭЭГЭЭД БАЙГААГ ХЭЗЭЭ ОЙЛГОХ ЮМ БОЛ ОО.БӨӨН ТОРГУУЛИА ЗАРАХДАА ХҮНЭЭР ТӨЛҮҮЛДЭГ АРГЫГ ХУУЛЬ ТОГТООГЧИД ДААНЧ ТООХГҮЙ МЭДЭХГҮЙ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ.ҮҮНЭЭС БОЛЖ МАШ ИХ ХЭРЭГ ЗӨРЧИЛ ГАРСААР БАЙНА.
2019-09-17
зочин:
Энэ дагз юу хуцаад байгаан ажлаал хий зурагтаар хуцаж суухаар
2018-03-14
irgen:
1-р эгнээнээсээ гарч зам булаалдаж дайраад байгаа автобуснуудаа яадаг юм бол доо
2018-03-14
Зөв:
Хууль, дүрэм журам байгаа бол мөрдөх л хэрэгтэй. Ган хэн ч гэлээ нэг тэнэг хуульч нэр зүүсэн залуу торгуулийг хүчингүй болгох хууль санаачиллаа ч гэх шиг. Ямар тэнэг залуу бэ? Одоо иймэрхүү популист юмаар хүмүүсийн анхаарлыг татах цаг өнгөрсөн шүү дээ. Сайн торгох хэрэгтйэ, автобусаа л 1-р эгнээгээр чөлөөтэй явуулаад өгөө.
2018-03-14