Энэ удаагийн “Их Эе”-д итгэж болох уу
2018-03-16

Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит болон ээлжит бус “Их Эе” хурал болох тухай зар тархаж, болно, болохгүй гэх няцаалт, мэдээлэл хоёрын дунд иргэд, олон нийт төөрөгдсөөр даруй хоёр жилийг үджээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс ээлжит бус  “Их эе” хурлыг 2016 оны арванхоёрдугаар сарын 10-нд хуралдуулах тухай тов зарласан. Гэсэн ч МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хуралдах хууль зүйн үндэслэлгүй талаар мэдээлэл хийж, болиулсан.

 

Дараа нь 2017 оны тавдугаар сарын 28-нд цэцдийн зөвлөлөөс ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулахаар  болсон. Арай гэж өнөөх сүржин нэртэй даржин хурал нь болж МҮБХ-ны тэргүүнээр “Гачуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбатыг томилсон тухайгаа олон нийтэд мэдээлж, МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн гишүүн, “Их эе” хурлын зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ү.Хүрэлбаатар “Р.Нямдорж 26 жил бөхийн холбоог удирдлаа. Одоо биднийг хадаг, сүү бариад угтах байх гэж найдаж байна” хэмээж байсан. Гэсэн ч Р.Нямдорж нь ажлаа өгөхгүй “гэдийж” “Ажлаа өгнө. Гэхдээ би А.Сүхбат нарын нөхдүүдэд өгөхгүй” хэмээж нээрэн өгөлгүй өдийг хүрсэн. Цэцдийн зөвлөлөөс бөхийн өргөөний гадна талбайд жагсаал хүртэл хийгээд тусыг эс олсон.

 

Дотооддоо асуудлаа нэг тийш болгож, албан ёсоор тамга тэмдгээ авалцах өгөлцөөгүй атал МҮБХ-ны ерөнхийлөгчийг сольсон, сонгосон гэж яаран сандран олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан нь иргэдийг өнөөдрийг хүртэл төөрөгдөлд оруулж байна. Сүүлдээ “Их эе” гэх үгийг сонсохоос “үстэй толгой” арзайх хүртлээ залхсан гэж хэлэхэд хэлсдэхгүй.

 

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж эрх мэдлийнхээ хүрээнд ээлжит “Их эе” хурлыг энэ сарын 24-нд зохион байгуулахаар тов зарлав. Энэ хурал нь болж, МҮБХ-ны шинэ ерөнхийлөгч сонгогдлоо гэхэд өнөөх ээлжит бус хурал хийж “дөвчигнөсөн” нөхдүүд эргээгээд “Наад хурал чинь хууль бус. Наад ерөнхийлөгч чинь ч шударга биш” гээд дахиад “Их эе” хуралдуулна гэж няцаавал яана аа.

 

Авах гэж, үлдэх гэж тэмцсэн хүмүүсийн худал, үнэн мэдэгдэл дунд иргэд төөрч, будилсаар л байх уу???

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Khongor nutgii huu:
ene jijig bol hudlaa gar geseeeeen, neg bus hunees sonsoj baisiin bna. undesnii gol sportoo neg setgel zuvtei, eldev yos bus yumand hutgaldaad baihaargui, ene ih uv soyol, ulamjlal, sur suld, huch chadliin belegdel, erhemlen nandignan hugjuuleh yosoti zuiliig hiij chadah hun shig hun, humuuseer udirduulaarai daaaaa guij bna, negch gesen yum zuv yavbal alss het uldeh ur huuhduuded mini buyan boloh baih.
2018-03-16
БӨХ СОНИРХОГЧ:
НЯМДОРЖ ДАНЗАН НАР ОДОО БОЛИХ БАЙЛГҮЙДЭЭ. ГЭХДЭЭ ЭНЭ ХОЛБООГ АВАХ ГЭЭД ОЛОН ЖИЛ УЛАЙРААД БАЙГАА НӨХӨД БАС СОНИРХОЛТОЙ Л САНАГДДАГ ШҮҮ.
2018-03-16
НЯМДОРЖ ДАНЗАН НАР ОДОО БОЛИХ БАЙЛГҮЙДЭЭ.ГЭХДЭЭ ЭНЭ ХОЛБООГ АВАХ ГЭЭД УЛАЙРААД БАЙДАГ ХЭСЭГ НӨХӨД БАС СОНИРХОЛТОЙ САНАГДДАГ ШҮҮ.
2018-03-16
Бөх сонирхогч:
Одоо Нямдорж,Данзан нарын үе аль хэдийн өнгөрсөн. Тэдний гараас допинг,авилгалаас өөр зүйл харагдахаа болиод удаж байна.
2018-03-16
sugar:
hurelbaatar ch yuvdee chaavaas buh bas meddeg l yum bhdaa ,yum yumand l daldagnaad baidag nutag 1tei l yum bailguidee.
2018-03-16
Chinbat Hurelbaatar metiin huvalznuudad buh ymar hamaa bnaa?zugeer muruuruu zailaad uguuch.buhiin holboog olon jil udirdahdaa ymarch bsan durem juramaa sahiulj ajillaj chadaj bga hun ni avaad yvagl de?hen ymar ashig sonirholiin uudnees bulaatsaldaad bga yum be?Chinbatad buh ymar hamaa bna?shunal n diilddeggui lalar ve?buhiin urguunuus oldog orlogo bas chamd ochih estoi yu?davarchihsan pizda ve?
2018-03-16
наадах үгээ Нямдорж ддо л хэл:
Нямдорж одоо болмоор юм аа
2018-03-16
YAKHAARAA MONGOLCHUUD IIM KHUGIIN , KHOGIIN ARANSHINTAY YUM BE? KHURALDAJI EKHLEEGUY BAYKHAD NI ITGEJI BOLOKH UU? CHI GEKH SHIG , YOSTOY TAMYN TOGOONDOO KHEWTEJI BAYWAL TAARSAN DURAKUUD YUM AA
2018-03-16
baydiin yavsan gazar balagtai batgana suusan gazar baastai gej bayanaa avarga suhbataar utsan huuheldei hiij togloj bga yum cholootiin holboog ch gesen 2 huvaagaad l hayasan hundee
2018-03-16