Трампын хүүгээс салахаар шийджээ
2018-03-16

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү эхнэрээсээ салахаар болсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “Ройтерс” агентлаг мэдээллээ. Гэхдээ салах өргөдлийг анх Трампын бэр Ванесса гаргасан гэнэ.

 

 

Хос олон жилийн өмнөөс таарамжгүй харилцаатай болжээ.

 

Трампын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсны дараа хос салахаар төлөвлөж байсан гэх мэдээллийг ойрын эх сурвалж хэвлэлийнхэнд өгчээ.

 

Ванесса өнгөрсөн сард халдлагад өртсөн билээ. Түүнд сэжиг бүхий нунтаг зүйл ирснээс болж, тэрбээр ухаан алдсан юм.

 

Трампын хүү модель Ванесса нар 12 жилийн өмнө хуримаа хийсэн бөгөөд таван хүүхдийн эцэг эх билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Трампаас ичиж бгаа бхда
2018-03-17
zochin:
oo hoorhii.
2018-03-16