Австралид түймрийн улмаас 70 өрх орон гэргүй болжээ
2018-03-19

Австралийн хамгийн олон оршин суугчтай Шинэ Өмнөд Уэльс мужийн эргийн Татра хотноо ойн хээрийн түймэр дэгдэж, улс болон иргэд хохирол амссан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Түймрийн улмаас 70 орчим өрх, орон гэрээ алдаж, түр хорогдох байруудад хоног өнгөрүүлж буй талаар албаныхан уламжлав.

 

Эрх баригчид гамшгийн бүс нутаг руу аврагчдыг илгээж, тус бүс нутагт амьдарч буй иргэдийг яаралтай зэргэлдээх тосгон руу нүүлгэн шилжүүлэх тушаал буулгажээ.

 

Татра хотноо дөрвөн хүн угаартаж, эмнэлгийн тусламж авсан гэнэ.  Мөн гамшгийн бүсэд ажиллаж буй гал сөнөөгчид цаг агаарын хүндхэн нөхцөлд ажиллаж байна. Учир тус бүсэд нэмэх 38 градус хүрчээ. Одоогоор 1000 гаруй газар шатжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин