Б.Гангаамаа “Үхлийн” ууланд дахин авирна
2018-03-19

Монгол Улсын Гавьяат тамирчин, ОУХМ Бадамгаравын Гангаамаа дэлхийн 2 дахь өндөр оргил К2 буюу Чогори (8611м) ууланд авирахаар бэлтгэлээ базааж эхэлжээ.

 

 

Одоогоор “К2” уулын оргилд амжилттай гарсан Монгол хүн байхгүй бөгөөд МУГТ Б.Гангаамаа өмнө нь 2013 онд энэхүү ууланд авиралт хийж оргилд нь гарах оролдлого хийсэн ч  олон уулчин амь эрсэдсэн тул оргилд нь гаралгүй буцсан. Өнгөрөгч 2017 онд МУГТ Г.Өсөхбаяр авиралт хийсэн ч оргилд нь гарч чадаагүй юм.

 

МУГТ Б.Гангаамаа ирэх зургадугаар сард “К2” ууланд авирахаар бэлтгэлээ базааж байгаа юм байна. Тэрбээр “2013 онд “К2” ууланд олон уулчин гарч чадаагүй. Миний хувьд дахин оролдоно гэж уулнаас бууж байхдаа бодож байсан. Энэ бол эртнээс төлөвлөсөн хүсэл, мөрөөдөл минь” хэмээв.

 

Пакистан ба Хятад улсын хил дамнан байдаг “К2” буюу Чогори уулын оргилд авирсан 284 уулчдаас 66 нь амь эрсэдсэн ба авиралт хийсэн гурван уулчин тутмын нэг нь оргилд хүрэлгүй амь эрсэддэг хачирхалтай уул ажээ. Үүнээс улбаалан  Чогори уулыг "Үхлийн уул" гэж нэрлэдэг аж.

 

Дэлхийн хамгийн өндөр 14 оргилыг харьцуулсан судалгаа бий. Энэ судалгаанд "үхлийн эзлэх хувь" гэх үзүүлэлт байх бөгөөд К2 оргил нь аюултай догшиноороо Аннапурна уулын дараа хоёрдугаар байранд ордог байна. Энэ ууланд  1986 онд 13 уулчин, 2008 онд 11 уулчин авиралт хийх явцдаа амь эрсэджээ.

 

K2 оргилд одоогоор 300 гаруй хүн амжилттай авирч гарсан байна. Хамгийн цөөхөн хүн оргилд нь гарсан дарааллаараа К2 оргил дөрөвдүгээрт бичигддэг байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
ayul uhel bna
2018-03-19
Зочин:
Хүсэл мөрөөдөл хязгаартай л байх ёстой доо. Ийм аюултай газар луу авирах хэрэг байгаа ч юмуу даа. Бодох л хэрэгтэй. Маш их эрсдэлтэй л алхам хихй гэж байна даа.
2018-03-19
Үхлээ зөгнөж дээ, энэ хүн.
2018-03-19
Зочин:
Хэдий таны хүсэл мөрөөдөл ч гэлээ ар гэр үр хүүхэд хань ижил элгэн саднаа бодох хэрэгтэй шүү дээ. Эрсдэлтэй зүйл рүү тэмүүлэх хүсэл зоригоо дахин нэг дэнсэлж үзсэн дээр санагдаж байна.
2018-03-19